Нийгэм мэдээ
Ирэх сард "Мөөгний баяр" болно

Монголын мөөг судлаач, эрдэмтэд, сонирхогчид, таримал мөөгний үйлдвэрлэгчид “Мөөгний баяр” зохион байгуулдаг. Энэ жил гуравдахь жилдээ зохиох бөгөөд ирэн наймдугаар сарын 17-ны бямба гарагт болох юм байна.
Энэхүү арга хэмжээнд очсон хүн бүхэн монгол орны ойн бүс, тал хээрийн төрөл бүрийн мөөг болон таримал мөөгний талаар өргөн мэдлэгтэй болж, байгаль дээрээс түүн авчирсан мөөгнүүдтэй танилцах боломжтой аж. Мөн мөөгөн бүтээгдэхүүнүүдээс амсах, худалдан авах зэрэг маш олон сонирхолтой үйл явдал болох юм байна.

Арга хэмжээг Монголын Улсын Шинжлэх Ухааны Академи, Хөдөө аж ахуйн их сургууль, Монголын мөөг судлаач, сонирхогчдын нэгдсэн нийгэмлэг зэрэг байгууллага зохиодог.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.