Нийгэм мэдээ

"Snoop Dogg" олимпын бамбар дамжуулна

Баасан гарагт эхлэх Парисын Зуны олимпын наадмын бамбарын буухиаг сүүлчийн шатанд үргэлжлүүлэх хүмүүсийн нэгээр Америкийн рэппер Снүүп Дог тодорчээ.

52 настай уран бүтээлч олимпын нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдах стадион оршдог Парисын хойд Сэн-Дени дүүргийн гудамжаар Баасан гарагт бамбарыг барьж гүйх аж.

Сэн-Денигийн гүйлт нь Эйфелийн цамхгийн дэргэд өндөрлөх бамбарын буухианы сүүлчийн шат юм.

Олимпын бамбар тавдугаар сараас Франц орон даяар аялж эхэлсэн бөгөөд хөлбөмбөгийн Арсенал клубийн менежэр асан Арсен Венгер, Formula One авто уралдааны тамирчин Чарльз Леклерк, жүжигчин Холли Берри зэрэг алдартнууд буухианд оролцож байжээ.

Кэлвин Кордозар Бродус Жюньор болох Снүүп Дог 2028 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах Лос-Анжелес хотын уугуул юм.

Түүнтэй цуг бамбарын буухианы сүүлчийн шатанд Францын жүжигчин Летициа Каста, рэппер MC Solaar нар гүйх юм байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button