Нийгэм мэдээ
Олимпын ганцаарчилсан зайд ОУХМ С.Жамбалжамцыг уралдуулахаар болжээ

Өчигдөр /2024.07.26/ олимпын ганцаарчилсан 32.4 км-ийн дугуйн уралдааны техникийн зөвлөгөөнөөр Дэлхийн шилдэг 34 тамирчны нэрсийг баталж, Ази тивээс зөвхөн Казахстаны Федоров, манай улсын тамирчин С.Жамбалжамцын нэрийг баталжээ. Ганцаарчилсан гараатай тэмцээнд ОУХМ Б.Тэгшбаяр уралдах байсан боловч UCI-ийн шийдвэр өөрчлөгдсөн юм. Тэмцээн долдугаар сарын 27-ны өдөр манай цагаар 22:30 цагт эхэлнэ.
Сонирхуулахад, Зуны олимпын XXXIII их наадам Францын нийслэл Парис хотноо эхэлж буй. Манай улс 1964 онд Токиогийн олимпод оролцож эхэлсэн бөгөөд энэ удаагийн олимп бидний оролцож буй 15 дахь олимп юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.