Дархан аварга Г.Өсөхбаярын хүү сүмо бөхийн Жонидан зиндаанд түрүүллээ

Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц мэргэжлийн сүмо бөхийн Жонидан зиндаанд түрүүлжээ.
Тэрбээр мэргэжлийн сумод хоёр дахь башёдоо барилдаж байгаа юм. Өмнө нь анхныхаа түрүүг авсныхаа дараа Ө.Дэмиджамц Сэйхакүхо гэх нэрээр барилдаж байсан бөгөөд Сэй гэсэн ханз нь гэгээн, нандин гэсэн утгатай аж. Анхны ялалтынхаа дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Миний Дэмиджамц гэх нэр “Хиргүй далай” гэсэн утгатай. Тиймээс Сэй гэсэн ханзыг нэрэндээ заавал оруулахыг хүссэн. Хакүхо багш бодож байгаад дээрх ханзыг өөрийнхөө нэртэй нийлүүлээд Сэйхакүхо болгосон. Хакүхо багшийн нэрээр барилдаж байгаа болохоор ялагдаж огт болохгүй. Сая би маш их анхааралтай барилдсан. Их аваргатай царай зүс адилхан гэж олон хүн хэлдэг. Их аваргынхаа удирдлага дор барилдах нь миний хамгийн том хүсэл” гэж ярьж байсан юм.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэйхакүхо, Ө.Дэмиджамц хүүд өндөр амжилт, эрүүл энхийг хүсье.
ЗА ХҮҮ МИНЬ УДАМТ БӨХИЙН ҮРГЭЛЖЛЭЛ ШҮҮ ЁОПУУНЧУУДЫГ ДАВСТАЙ НЬ ХУТГААД ШИДЭЭД БАЙ ТҮЛХЭХ АЛГАДАХ МЭХЭЭ САЙН ХИЙ ИРЭЭДҮЙН ИХ АВАРГА ШҮҮ ЧИ ИЙНХҮҮ ЁОПООНУУД БАЛАРЛАА АМЖИЛТ ЗАЛУУ НЭГ ЮМ ЗАХЬЯ МОНГОЛ ЭХНЭР АВААРАЙ
Naad hakuho l#r chin goshnogdono shuu
Жонидан зиндаанд нэрийг эрээд олсонгүй
Төмсөг өсөхөө гийн хүү арай Японы сумод хор найруулж чадахгүй байлгүйдээ тэхдээ л хулгайчийн хүүхэд хулгайч болчдогшдээ