"Парис-2024": Б.Баасанхүү мөнгөн медаль хүртлээ

“Парис-2024” зуны олимпын наадмын Эмэгтэйчүүдийн 48 кгд 2024 оны Ази тивийн аварга, Душанбе Их дуулга тэмцээний аварга, Абу-Даби-2024 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү өрсөлдлөө. Манай тамирчин C зоонд Мальтийн Е.Катринатай учраа таарч цэвэр, хоёр дахь барилдаандаа Австрийн Кетрингийг цэвэр, хэсгийн аваргын төлөө Парагвайн Нарваез Габриелатай барилдаж ялсан. Улмаар зооны аваргын төлөө Испанийн Мартинез Абелендатай барилдаж нэмэлт цагт ялсан.
Улмаар “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цунадо Нацумитай олимпын наадмын алтан медалийн төлөө өрсөлдөж ялагдсанаар олимпын наадмын мөнгөн медальтан боллоо.
Б. Баасанхүү олимпын мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын 12 дахь тамирчин, жүдо бөхийн спортын түүхэнд 5 дахь мөнгө түүн дотор эмэгтэй жүдочдын олимпын мөнгөн медальтай 2 дахь бөх болж байна. Мөн Монголын жүдо бөхийн баг тамирчид олимпын наадмаас анхлан медаль хүртсэн түүхэн цаг үеэс хойш 44 жилийн дараа олимпын медальтан болсон том гавьяаны эзэн нь Б. Баасанхүү боллоо. Хөвсгөл нутгийн зон олон, аав, ээж, гэр бүл, Монголын жүдо бөхийн холбоонд халуун баяр хүргэе.
Монгол Улс олимпын наадамд өрсөлдөж эхэлсэн цагаас хойш нийт 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл медаль хүртээд буй. Үүнээс жүдо бөхийн шигшээ баг тамирчдаас 1980 оны Москвагийн олимпын наадамд Р.Даваадалай хүрэл, Ц.Дамдин мөнгөн медаль хүртэж жүдочид олимпын наадмын түүхэнд анхны медалиа хүртсэн түүх болсон юм. Түүний үргэлжлэл 1996 оны Атлантын олимпын наадамд Д.Нармандах хүрэл, 2000 оны оны Афины олимпод Х.Цагаанбаатар хүрэл, 2008 оны Бээжингийн олимпод Н.Түвшинбаяр аварга, 2012 оны Лондонгийн олимпын наадамд Н.Түвшинбаяр мөнгө,С.Ням-Очир хүрэл, 2016 оны Риогийн олимпын наадамд Д.Сумьяа мөнгө, 2020 оны Токиогийн олимпын наадамд М.Уранцэцэг хүрэл, Сайд Моллай мөнгөн медаль хүртэж байсан түүхэн цаг үе Монголын жүдо бөхийн холбооны түүхэн гавьяа.
Олимп сурвалжлах Монголын баг












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш том баяр хүргэе.
Бахархам амжилтын эзэн ЧИ шүү.
Жинхэнэ Монголчуудын бахархал байлаа.
Баяр хүргье...
Арван найман настай швед охиноос ямарч оноо авч чадахгүй бараг хожигдож байсан хөгшин япон хүүхнийг дийлэх чадал хүч Баасанхүүд байсан. Даанч хөтлөгчөөс эхлээд бүгд л нэг л итгэл муутай байхыг сонсоод гайхсан. Хүлээж айлгүй шууд л хүч хурдтай мэхээ хийгээд л үзэх хэрэгтэй байсан болов уу. Медалийн тоглолт бүрдээ торгуулаад их л хашир байгаад байсан.