"Парис-2024" олимпод медалийн тоогоор Япон улс тэргүүлж байна

"Парис 2024" зуны олимпод Япончууд скейтборд, жүдогийн төрлөөр тус бүр хоёр, туялзуур сэлэм, гимнастикийн төрөлд түрүүлжээ.
Скейтбордын эмэгтэйчүүдийн төрөлд 14 настай Коко Ёшизава түрүүлсэн нь энэ олимпын хамгийн залуу аварга болоод байна. Мөн туялзуур сэлэмний хүнд төрөлд (epee) тус улсын тамирчин Коки Кано аваргалсан. Ингэснээр Япон улсынхан туялзуур сэлэмний төрөлд анхны алтан медалиа авчээ.
Энэ наадамд одоогоор медалийн тоо болон чанараар хоёрдугаарт явж буй улс бол Франц. Тэд жүдогийн төрөлд хамгийн олон буюу таван медаль хүртсэн ч (хоёр мөнгө, гурван хүрэл) одоогоор алтан медаль авч амжаагүй байна. Францчууд туялзуур сэлэмний төрөлд олимпоос хамгийн олон медаль хүртсэн уламжлалаа хадгалж одоогоор нэг алт, гурван мөнгөн медаль зүүжээ. Мөн рагбийн төрлөөр өмнө нь гурван мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаа эрчүүд нь анхны алтан медалийг нь авчирлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.