Сумын ойн үеэр 20 гар утас, хөөрөг хулгайлсан залуусыг Налайхын пост дээр илрүүлжээ
Баяр, наадмын үеэр алдагдсан 20 гаруй гар утас, хөөрөг алдагдсан хэргийг илрүүллээ.
Наймдугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгуулагдсан 100 жилийн ойн баяр, наадмын үеэр 20 орчим гар утас, хөөрөг алдагдсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүллээ.
Тодруулбал, 22-41 насны М, У, Э, М, А нарын бүлэг этгээдүүд тус аймгийн тэмдэглэлт ойн үеэр иргэдийн гар утас, хөөрөг зэргийг хулгайлсан байна. Дээрх бүлэг этгээдүүдийг Улаанбаатар хотруу ирж байхад Налайх дүүргийн постод үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид шалгаж, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 20 орчим гар утас, 1 ширхэг хөөргийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.
Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран шалгалтын ажлыг үргэлжлүүлэн явуулж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр чигээрээ хулгайчуудаар дүүрлээ энэ улс
Yasan shuurhai mundag bnaa. Amjilt zaluus#aa
Дээр дооргүй өлөн хулгаачууд
Хулгай хийсэн бол гараа таслуулах хэрэгтэй, ,,бузар новшнууд,,
Хулгайч нарын нэрийг нууж яадаг юм хурууг нь тайр
Одоо энэ этгээдүүдэд яахав 5,10 жил өгөөдөл явуулчих байх төрөөс тэрбумаар идсэн хулгайч нарыг яах гэж бгаа юм бол.
Хулгайч нарийг ямар шуурхай барьж байнаа Улсын мөнгө идсэн хулгайчуудаа ингэж барьдаг болоосой
Миний эх орон хулгайчдын эх орон болжээ .
Олон жилийн өмнөөс л энд тэндэхийн баярт хулгайч нар багаараа очдог байсан. Одоо бүр аргаа нарийсгасан биз. 2015 онд Хэнтийн Дад�##�д Алтаргана наадам болж, хятад ,Оросын буриадаас зөндөө олон зочид ирж бужигнаж байхад сумын цагдаагаас анхааруулга явуулж байсан. Хэнтий аймгаас болон Улаанбаатараас бүлэг хулгайч нар ирсэн байгааг зарлаад л байсан. Тэд машины цонх хүртэл хаг�##�ж дотроос нь хулгайлж байсан. Монголд хулгай үнэхээр амжилттай хөгжиж байна даа.
Odoo sul shaaj bgaa naad hulgaichuid chine.