Гол тоглоомын талбай биш, үр хүүхдээ анхаарч сэрэмжилье
Урин дулааны улиралд иргэд ус, модонд ойрхон амрахыг илүүд үздэг. Харин нийтлэгээрээ энэ үед эцэг эх, асран хамгаалагчид нь нийлж наргиж цэнгэн, хүүхдүүдээ гол усны эргээр наадаж тогло гээд үлдээдэг. Энэ мэтээр хайхрамгүй орхисноор хүүхдэд усанд живэх, эндэх зэрэг харамсалтай тохиолдлууд бий болдог.
Мэргэжлийн байгууллагууд харамсалтай тохиолдлууд дээр тулгуурлан сэрэмжлэх мэдээг тогтмол өгч байгаа. 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Дархан сум, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Байгал орчин аялал жуулчлалын газар, Цагдаагийн газраас нийт 8 ажилтан, алба хаагч завьт болон хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллажээ.
Энэ үер Хараа голын эрэг дагуу амарч, зугаалж буй 70 автомашинд зорчигч 200 гаруй иргэдэд гол усны ослоос урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж хүргэн, 100 ширхэг гарын авлага материал тараасан байна. Түүнчлэн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд бага насны 3 хүүхэд, 2 хүн голын усанд живж байсныг шуурхай ажиллан амь насыг авран хамгаалсан.
Иймд иргэд гол усны дагуу зорчихдоо бага насны хүүхдийг байнгын хараа хяналттай байлгаж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна. Эцэг эх, асран хамгаалагчид өөрсдөө хүүхдэдээ усны аюул эрсдэлийн талаар танилцуулж, тоглож наадах хязгаарыг тогтоож өгөх нь чухал юм.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүмүүс минь анхаар�##�тай байж'үр хүүхдээ анхаарч хайрлаж х�##�амжлаарай.Хөөрхөн үрс эрүүл энх бойжиг.Ард түмэн амар амг�##�ан тайван амьдраг ээ