Нийгэм мэдээ

V сургуулийн өргөтгөлийг таван жил барьж буй компанийн гэрээг цуцаллаа

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлалтай V дунд сургуулийн өргөтгөлийн барилгыг 2019 оны зун эхлүүлсэн ч өдгөө таван жил өнгөрсөн байхад ашиглалтад ороогүй байна.

Тийм ч учраас Боловсролын сайд П.Наранбаяр тус сургуулийн өргөтгөлийн барилгын асуудлаар газар дээр нь ирж танилцаж компанитай хийсэн гэрээг цуцлах шийдвэр гаргалаа.

Тэрбээр "Өргөтгөлийн барилгын үйл явцтай биечлэн ирж танилцлаа. Гэтэл ажил маш хангалтгүй буюу барилгын ажлыг дуусгах хүсэл эрмэлзэл байхгүй нь барилга барьж буй гүйцэтгэгч компанийн хандлагаас харагдаж байна.

640 хүүхдийн өргөтгөлийг таван жил барина гэдэг юу гэсэн үг. Энд ажиллаж байгаа хүн бараг алга, ганц нэг хүн л байна. Тиймээс "ПГС" компанитай хийсэн захиалгаа цуцалж үлдсэн 1,1 тэрбум төгрөгийн тендерийн санхүүжилтийг Чингэлтэй дүүрэгт эрхийг шилжүүлж, ирэх сардаа багтаад сургуулийг ашиглалтад оруулахыг шийдвэрлэлээ. Уг компани нийт 4,5 тэрбум төгрөгийг авсан хэр нь 92 хувийн гүйцэтгэлтэй гэж байгаа ч ажиллаж байгаа хүн бараг алга. Тиймээс энэ байдлаар энэ ондоо багтаж ашиглалтад орох найдваргүй тул газар дээр нь шийдвэр гаргаж ажлыг зогсоод дараагийн чадах компанийг нь сонгохоор боллоо" гэв.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МӨНГӨӨ ШҮҮХЭЭР НЭХЭМЖИЛЖ АВААЧ ДЭЭ ИНЭГЭЭД ХАЯЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ТӨРИЙН МӨНГӨ УЙЛАХ БИШ ГЭХ ШИГ

Болд
Болд

БЕГ-ЫН АЛТАНГЭРЭЛ ГЭЖ САЛБАРЫН ХАМАГ ТЕНДЕРИЙГ БУДИЛААНТУУЛЖ, БАРИЛГЫН АЖЛЫГ БАНТАГНУУЛДАГ НӨХӨР БИЙ ДЭЭ.

Зочин
Зочин

Өмнө хийсэн ажлын баталгаа гэж байх ёстой. Түүнийг нь шинэ компани хариуцах юм болов уу. Шүүхдэж л тараа

zochin
zochin

Өвөрхангайн музейг цуцлаач

иргэн
иргэн

ЯАЦЫН АВСАН МӨНГӨӨ ИДЧИХСЭН БАЙНА ШҮҮ АТГ ӨГӨӨД НЭГ ХУДАГТ ШААЛГААЧ ЯАЦАН ДАВАРСАН АЦ ВЭ? АРД НЬ АРД ТҮМЭН ХӨӨРХӨН ХҮҮХДҮҮДИЙГ ХОХИРООГООД ЯМАР ЗЭВҮҮН БАЙНАА БАРИЛГЫН ЯАМ ЭНЭ ЛУЙВАРЧИН СДАГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛААД ЗАХИРАЛ ИНЖЕНЕР БОЛОН БУСАД ХУЛГАЙЧУУДЫГ НЬ БАЯН ӨЛГИЙ АЙМГИЙН САГСАЙ СУМЫН МАЛЧИН АСАЛБЕКЭД ТУСЛАХ МАЛЧНААР ЯВУУЛЧИХ АСАЛБЕК АКСАКАЛ ЯАХАА МЭДНЭ.

Иргэн
Иргэн

Шоронд хийгээчээ 5жил юу гэсэн үг вэ

Зочин
Зочин

5 сургууль гадна фасад гантиглана гэж төгсөгчдөөс мөн суралцагчдаас мөнгө хандив нэрээр авсан..тун удалгүй гантиг чулуун хана хүнд учир нурах эрсдэл үүслээ сургууль барина гээ л бас төгсөгчдөөс хандив нэрээр мөнгө хураасан..

Холбоотой мэдээ

Back to top button