Есдүгээр сарын 1-нээс нийслэлд нэвтэрсэн орон нутгийн машинд ₮5,000 нэхэмжлэл үүснэ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 02 тоот тогтоолоор Улаанбаатар хотод нэвтрэн орж ирж буй орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн төлбөрийн хувь хэмжээг тогтоосон.
Уг тогтоолын хэрэгжилттэй холбоотойгээр Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ө.Төрбат мэдээлэхдээ "Дээрх тогтоол батлагдсантай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамж наймдугаар сарын 12-нд гарсан.
Захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд есдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хотод нэвтрэн орж ирж буй орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс тогтоолын дагуу 5,000 төгрөгийн нэхэмжлэл үүсгэх болохыг иргэддээ анхааруулъя" гэлээ.
Тэгэхээр ирэх есдүгээр сарын 01-ний өдрөөс орон нутгийн дугаартай автомашин нийслэлд 48 цаг болоод гарахад 1,000 төгрөг, 48 цагаас дээш бол хоног тутамд 5,000 төгрөгийн хураамж төлнө.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5,000 төгрөгийг тоохгүй дээ. Орж ирээ таксинд яваад халтуур хийгээд байгаад л байна. 50,000 төгрөг болговол арай өөр болох байх.
Зөв зөв. Дэлхийн улс орон бүрд ийм л байдаг
Хотод ирээд хэвтдэг энэ нөхдийг цэгцлэх болсон. Их юм шаардана тэгээд татвар төлөхгүй нөхдийг ингэх болсон. Дэлхийн улс оронд байдаг жишиг дүрэм.
5000 бага байна
зөв боловч торгууль нь бага байна
ЗА ТА БҮХЭНДЭЭ БАЯРАЛЛАА САНАЛЫГ ЧИНЬ ХҮЛЭЭН АВЛАА ТОГТООЛДОО НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААД ХОНОГ ТУТАМД 500000 ТӨГРӨГИЙН ХУРААМЖ АВНАА ХӨДӨӨНИЙХӨН ТААНУУД ТАКСИДААД ҮЗЭЭРЭЙ МАШИНЫГ ЧИНЬ УЛСЫН ОРЛОГО БОЛГОНО ШҮҮ АНХААРААРАЙ ЦАГ ЯВЛАА ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ БИТГИЙ ГОМДООРОЙ НАЙЗУУДАА.
5000 болговол бүгд хотын дугаар аваад л явна. Тэрийг нь дарга нар мэдэж л байгаа зүгээр л бизнес шүү дээ
Одоо бүгдээрээ хот хөдөөгүй хөдлвөл хөлс гэсэн заримаар амьдрах болж!!! Цаашидаа бензин түлшний үнэ нэмэгдэж жинхэнэ амьдралдаа хүссэн хүсээгүй орох байх!!! Хавтгайрсан халамжаар улс орноо сүйрүүлсэн МАН- маань одоо нэг шорвог ч гэсэн зөв шийдвэр гарган улс орноо өөд нь татаад явах байгаа!!! Ажил хийх хүн олдохоо болилоо!!! Дээд доод гэсэн халамжийн, хулгай луйвараар амьдрагсад гэсэн хоёр ангитай нийгэмийг бүтээж
Нийслэлд орж ирээд 48 цаг буюу хоёр хоноход 1000 төгрөг, 48 цагаас илүү гарвал хоног тутамд 50000 төгрөг болго. Тээврийн хэрэгслийн дугаараа сольж хотын дугаар авбал нэг сая төгрөгөөр дугаарыг нь үнэлбэл болох байх????
Авто бензин, түлшний татвараа нэмэж байж шудрага татвар болно!!! Түүнээс биш хавтгайрсан татвар байж болохгүй!!!
Бензин түлш хямд байна тэгээд л хий дэмий тэндэг нөхдүүд маш их бн!!!
2000 оноос хойш хөдөөнөөс зөвшөөрөлгүй хотод орж ирээд хотын хойгуур нүсэр том гэр хороолол бий болгож хотыг утаа тоос баас шээсэнд умбуулж байгаа бохирдлоороо дэлхийд дээгүүр ороход хүргэсэн асуудлыг босгож сөхөж ярих болсон шүү.Тэр үед хувийн шуналдаа умбаад хотыг тас мартсан хотын дарга нарыг сөхөж хариуцлага тооцох цаг ч бас болсон байгаа шүү