Нийгэм мэдээ
"Онон" голд живсэн 5 настай хүүг долоо дахь өдрөө хайж байна
"Онон" голд живсэн таван настай хүүг долоо дахь өдрөө эрэн хайж байна.
Тодруулбал, наймдугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймаг, Биндэр сум Онон багийн "Онон голын баруун салаа” гэдэг газар бага насны хүүхэд "Онон" голын усанд тоглож байгаад живсэн тухай дуудлага ОБЕГ-т иржээ.
Дуудлагын дагуу Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Д /5 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.