Нийгэм мэдээ
Энэ баасан гарагт нисэхийн тойргоос хөшигийн хөндий хүртэл зам хаана

Энэ долоо хоногийн Баасан гарагт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зам засварын ажил гүйцэтгэхээр болжээ.
Тус дүүргийн 8, 21 дүгээр хороо, Архивчдын гудамж буюу Нисэхийн тойргоос Хөшигийн хөндийн хурдны зам хүртэлх авто замыг есдүгээр сарын 20-ны 23:00 цагаас 23-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Зам засварын ажил гурав хоног үргэлжилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нисэх рүү �##�ь замаар явах вэ?
Био-Шувуу-Өлзийт гээд Зуунмодоор тойрох нь ээ?