НИЙГЭМ

Таван объект бүхий газраа 4 тэрбумаар үнэлсэн гэх айлтай Нийслэл тохиролцож гэрээ байгуулжээ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 13 байршилд шинээр холбоос зам хийж буй. Үүний нэг болох Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлэг /ГССҮТ/-ийг “Содон” хороололтой холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил хоёр дахь жилээ үргэлжилж байна.

Энэ зургаан эгнээ бүхий авто замын ажлын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, “Ганбүрд” ХХК ажиллаж байгаа.

Өнгөрсөн хугацаанд дээрх авто замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэхээр 360 гаруй нэгж талбарын газрыг чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар гүүрний цутгалт бүрэн дууссан, далангийн болон түшиц хана цутгалтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар тухайн байршилд ажиллаж, гүйцэтгэгч компанид ирэх 11 сард авто замын хөдөлгөөнийг нээх үүргийг өнгөрсөн долоо хоногт өгсөн юм.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд тус замын бүтээн байгуулалтыг хийхийн тулд цахилгаан, дулааны шугам хоолойг шилжүүлэх, айлуудын газар чөлөөлсөн. Гэсэн ч авто замын бүтээн байгуулалтын явцад далангийн бэхэлгээний нэмэлт зардал, 280 метр дулааны шугамыг шилжүүлэх, худаг нүүлгэх, иргэн “Ч”-н газрыг чөлөөлөх зэрэг асуудлууд тулгарч байна. Энэ бүх асуудлыг энэ сарны 30-ны өдрийн дотор шийдвэрлэж, ирэх 11 дүгээр сард багтаан хучилтын ажлыг гүйцэтгэж, хөдөлгөөнийг нээнэ. Үүнээс гадна тухайн байршилд  24 цагийн камерыг байршуулж иргэд, олон нийтийн хяналтыг тавина” гэсэн.

Энэ мэдээллээс харвал замын ажлыг гацааж газраа 4 тэрбумаар үнэлсэн гэх айлтай Нийслэл одоог хүртэл тохиролцож чадаагүй байсан. Тэгвэл эх сурвалжийн хэлж буйгаар тухайн айлтай гэрээ байгуулжээ. Гэсэн ч хэдэн тэрбум төгрөгөөр тохиролцсон эсэх мэдээлэл нууц хэвээр байна.

Мөн тухайн айлын газрыг чөлөөлөхөөс гадна 280 метр дулааны шугам шилжүүлж, худаг нүүлгэх ажил нэмэгджээ.

Эргэн сануулбал, Хотын дарга Х.Нямбаатар түгжрэлийг бууруулах "20 минутын хот" үндэсний хорооны хурлаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ тухайн айлтай 4 тэрбумаар тохиролцохоор хэлцэл хийж байгаа тухай ам нээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
40 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүний хөлс хөдөлмөрөөр боссон хөрөнгө. 1ширхэг хадаасыг мод руу шаахад ч хөлстэй. Ажил хийж хөдөлмөрлөж үзээгүй хүмүүс ч яагаад ч ойлгохгүй. Ойлгуулах гэж оролдвол энэ дэлхийн хамгийн тэнэг хүнээр тодрох байх тэдэнд орвол буруу тийшээ харж байгаад түүүүүйййй гээд нулимчихаад явб�##� хамаагүй амар болно.

Зочин.
Зочин.
Reply to  Зочин

Бусдын замд саад болох нь их нүгэлтэйсэн.

зочин
зочин

5 байгууламж 4 тэрбум бага л байна даа, ганц хаус 10 тэрбум болоод байхад

Зочин
Зочин
Reply to  зочин

Шаана биз. Хаана 10 тэрбумын хауснууд байна б�##�ай �####� минь

Зочин
Зочин
Reply to  Зочин

Иргэн баян бол улс баян. 5 барилга байгууламж объект 4 тэрбумд хүрнэ.Хүний хийсэн бүтээснийг үнэлэх хэрэгтэй. Засаг төр нь , зарим
тэнэг иргэд нь үхчих гээд байх юм . Тэгсэнээ бордюрт илүү үнэ төлөөд байх юм. Өөрсдийн нь хармаанд орохгүй байх нь тэдэнд илүү үзэгддэг бололтой .

Shudarga es
Shudarga es
Reply to  зочин

За улс орны хөгжил чух�##� бна. 4 тэрбум бага биш

Зочин
Зочин
Reply to  зочин

Unen

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн

Яагаад эсэргүү санаа гаргаад байдаг юм бэ. 4 тэрбум бага мөнгө биш биз дээ. Монголчууд гэж хувиа бодсон бэртэгчин гуйлгачид юмаа. Солонгосчууд бол эх орныхоо хөгжлийн төлөө гээд үнэгүй өгч чадах эх оронч үзэлтэй хү үү шүү. тэгэхэд яагаад иргэдиыг турхираад баыдаг юм бэ. Эсвэл монгол хүн биш баымхаа энэ сэтгэгдэл биёиж байгаа хүмүүс. Зам дагаж хөгжил гэдэг шүү дээ.

Өвгөн
Өвгөн

Тийм шүү! Гэхдээ Иргэний буруу биш байж болно. Гол буруу төлөвлөлт, хар�##�ган бодлогоосоо болж өөрийнхөө юмыг эргүүлэн худ�##�даж авдаг хошин шогийн адил төртэй холбоотой!

Зочин
Зочин

Муухай шургаачингууд их болжээ.Зам дагаж хөгжил гэж түгжрэл гайгүй болвол хэн хүнгүйд хэрэгтэй шүү дээ .Яаг харийн цустай гуйлгачингууд л байгаадаа энэ турхираад байгаа хүмүүс.Сан�##� нэг байна шүү.

Зочин
Зочин

Харин ч хямдхан үнэлсэн байна. Олигархууд өөрсдөө 2 тэрбумын байшинд зуслан авдаг биздээ

монгол хүү
монгол хүү

Пизданууд ямарт нь болохоор нөхөн олговор хэдэн тэрбумаар нь өгөөд ямар хүних нь 10-20 саяын үнэтэй гаражуудыг улаан шугамтай бичиг үзүүлээд шууд нураагаад гарсан ПАШ14 хийцийн 2х6м төмөр бетон хавтангуудыг нь шөнөөр хулгайлж ачаад явахдаа гэгч төгрөгийн нөхөн олговор олгодоггүй юм бэ? Энэ үндсэн хуулийн эрх тэгш байх зарчим мөн үү?!!!

Зочин
Зочин

Шун�##�ын тулам бэ бусдын жигшгээр тохироод газраа чөлөөлөхгүй хувиа бодсон амьтан. Улсын ажил гацаасан. Анх энэ газрыг яаж авсан эсэхийг судлах ёстой. Үнэлгээний газрууд ажиллаад үнийг тогтоох ёстой.

оогий
оогий

авилгачид ганц хаусаа 3,4 тэрбумаар үнэлээд байхад нэг иргэний 4 үл хөдлөх хөрөнгө бизнесийг 4 хан тэрбумаар шийдээд өгчихгүй, ёстой нэг ээлгүй МАН шүү

Зочин
Зочин

Олон жилийн өмнө саруул маркетад хойшоо зам гаргахад босс нь тэрбумын байраа нура�##�гаж зам чөлөөлсөн түүх бий шүү

Зочин
Зочин

Тойруулаад барьж болоогүй юм уу, ер нь бол хямд л байна

Зочин
Зочин

Дэндүү хямд үнэлжээ. Яаж байгаа юм болдоо. Солонгост бол олон сая USD шүү дээ.

bbb
bbb
Reply to  Зочин

Solongos gazar nutag bagatai uchir unetei bh n argagui

Ганбат
Ганбат

1квм -4сая.болсон.таарсан мөнгөө авах нь зөв.

Ээгий
Ээгий

2012,2013 онуудад 1мтр кв т�##�бай 285,800т байсан.Одоо үүнээс бага үнэлж байгаа нь иргэдийн бухимд�##� хүргэж байнаа.Тэр үеэс одоо юмны үнэ хэд дахин өссөн.ҮҮНД ТӨР ЗАСАГ АНХААРАЛДАА АВААСАЙ БҮГД МЭДЭЖ Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ.

Зочин
Зочин

Энэ газрыг хэдэн онд яаж авчихав аа. Ганцхан айл ийм том байгууламжийг яаж, хэдэн ямар арга замаар авсныг ш�##�гах хэрэгтэй. Үнэгүйдүүлж авсан биз.

Зочин
Зочин

Үгээр оролдох бодлого үргэлжлээд л байна уу даа. Сурв�##�жилга гэж бич гээд байна уу

Наран
Наран

Айл газраа өндөр үнэлээд байв�##� тойруулаад замаа тавина биз дээ. Замаас илүү хөрөнгө гаргах хэрэг байгаа уу.

Зочин
Зочин

Ганц хаус 2/3 тэрбум гэж байхад????

Зочин
Зочин

Яадаг чөдөр тушаа вэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тухайн газар хэдэн хүний өвчлөлөөр авсан газар юм бол хэрэв эзэмшил газар бол нийтийн хэрэгцээнд үнэлгээгүйгээр шууд хураан авах хуулийн за�##�т байдаггүй билүү. Энэ хотод өмчилсөн ба эзэмшил газрын ялгаа зааг хуулинд зааснаар ашиглагч өмчлөгчийн эрх хэрэгждэггүй юм уу

Зочин
Зочин

Яадаг хар шун�##� вэ ичдэггүй юм байхдаа

irgen
irgen

Huvi hun oorii zartsuulsan zardal, gazriin hemjee, bairlal, busad ez-iin tootsoogoo hiigeed tohiroltsoo l bizee. Huvi hunii uhamsar ch bna Hiij buteej bgaa ajliig dandaa sorog talaas ni harj shurguu hiih ni ooriin tani uhamsriinn doroitliig haruulah yum daa

Уншигч
Уншигч

Баримжаагүй шун�##� байна

Зочин.
Зочин.

Шун�##�тай хог

Ззочин
Ззочин
Reply to  Зочин.

Шун�##�тай биш байраа.тийм том объектуудыг харин гайгүй үнэлсэн бна.Тэр хүмүүст буруу байхгүй.харин газраа чөлөөлж өгсөн нь хүн чанар юм

Зочин
Зочин

Арай дэндүү юм АЙЛ байхдаа яахав дээ.Дахиад хуучин хороог хороололтой нь худ�##�даж авах мөнгө гэж ЮУ байдгийн.Газраа өгсөн айлууд ХОТЫГ тэлж ШИНЭ ГАЗРЫГ б�##�гас БААС болгож байна штээ.Хотод газар өгөхгүй гэсэн шийдвэр чинь хаана байна.Аль хөдөөрүү НҮҮВ ил болго!!

Ээгий
Ээгий

Зарим хүмүүс орох оронгүй болж 15саяаар газраа зарсан байна лээ.Бас тэгж хүнийг доромжлож болохгүй ээ.

Last edited 1 Он Өмнө by Ээгий
зочин
зочин

Хувь хүний хөрөнгийг иргэний зөвшөөрөлгүй нураах хуулиар д�##�айлган хураах гэдэг нь өмчтэй байж үзээгүй үгээгүй ядуучууд пост коммунистуудын үлдэгдлүүдийн сэг үзэл хүний эрхийн дээд гажиг хүчирхийлэл ноцтой зөрчил гэмт хэрэг мөөн.5байгууламж үндсэн хөрөнгө 4тэрбум бага авилгачдын 6өрөө байрны л мөнгө шүү.

Ариунаа
Ариунаа

За больдоо 4 тэрбум их тоо.Гэхдээ улсаас хулгай хийгээгүй юм гэж бодвол зохицуулж болох л асууд�##�.

Зочин
Зочин

Угаасаа эхнээсээ хот төлөвлөлтгүй, ирээдүйг хардаггүй газар олголтын хар гайг �##�ь �##�ь нь үүрч бгаа нь…

Зочин
Зочин

Иргэн бол хохирч л бгаа юм бнаа даа,

Зочин
Зочин

Baga l bn daa

Зочин
Зочин

20 тэрбум хүрнэ

Bat
Bat

Эд нар улайран тэмцэлдэх юм хүн юмаа үнэлэх эрхтэй биз дээ хэнд хамаа бнаа айлын хашаа 175 сая гээд хаана өгсөн бэ унжаад новшроодл

Холбоотой мэдээ

Back to top button