Монголын 600 иргэнд Энэтхэгчүүд хиймэл хөл үнэ төлбөргүй хийж өглөө

Энэтхэг улсын засгийн газар Монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй 600 гаруй иргэд хиймэл хөлийг үнэ төлбөргүйгээр хийж өглөө.
Тодруулбал, "Жайпурын фут төсөл"-ийн хүрээнд Энэтхэгийн Засгийн газрын Гадаад хэргийн яамнаас бүрэн санхүүжүүлжээ. Улмаар Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн протезийн хөгжлийн төв зэрэг орон нутгийн протез, ортопедийн салбарын мэргэжилтнүүд Энэтхэгийн мэргэжилтнүүдтэй хамтран эдийн засгийн үр ашигтай төсөлд шинэ ур чадвар, технологи эзэмшүүлэхээр ажиллаж байна.
Төслийн хүрээнд өдөр бүр 15 орчим хүнд хиймэл хөлний протез хийлгэхээс гадна протезийн арчилгаа, нөхөн сэргээх арга техник, хөдөлгөөний эмчилгээ, гэмтлийн дараах стрессийг удирдахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр сургалт явуулах зорилготой.
Жайпурын хиймэл хөлийн төслийг 21 оронд амжилттай хэрэгжүүлж, 2 сая гаруй хүнд хиймэл эрхтэн, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж үр шимийг нь хүртээжээ.
Б.ХАШ-ИЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.