Нийгэм мэдээ

Эцэг эхдээ хаягдсан хөгжлийн бэрхшээлтэй 1400 хүүхэд асардаг "Гурван ихрийн сувилал"

Хүүхдийн төв сувилал “Гурван ихрийн сувилал” хоёр, гурван ихэр болон дутуу нярайг торниулах, 3 хүртэлх насны хөгжлийн бэрхшээл, хоцрогдолтой хүүхдүүд, эцэг эхээсээ хаягдсан хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд асаргаа сувилгаа, сэргээн засах үйлчилгээг жилд дунджаар 1400 орчим хүүхдэд үзүүлдэг.

Эцэг эх асран хамгаалагч нь хүүхдээ ирж авдаггүй, эсвэл гудамжинд хаягдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг шилжүүлэх газар хомсоос шалтгаалж “Хүүхдийн төв сувилал” удаан хугацаанд асарч, халамжлахаас өөр аргагүйд хүрдэг байна. Тэдний дийлэнх нь нас биед хүртлээ тус төвд байдаг нь тулгамдсан асуудал болжээ.

Хүүхдийн төв сувиллын 120 ажилтан, албан хаагчид хүнд хэлбэрийн саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг байнга асран хамгаалагч нь болжээ. Гэвч тэдний хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлс бага, ажлын ачаалал их, 0-3 насны хүүхдийг сувилах зориулалтаар байгуулагдсан учраас нас биед хүрсэн хүнд үйлчлэх эмнэлгийн хэрэгслийг өөрсдийн нөөц боломжоор бүрдүүлдэг ч учир дутагдалтай байдаг гэнэ.

Тулгамдсан тулсан асуудлаа тэд салбарын сайд Л.Энх-Амгаланг сувилалд ажиллах үеэр хэлж амжжээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Yelena Makoyed
Yelena Makoyed
2024-09-30 16:29

Хүний илүүдэл хүн хогнууд, үржилээ зогсоод үрийн сувгаа боолгуулаа!

Аль ч улсад ингэж олсон зүйлээ мэдээлэх хуультай.
Аль ч улсад ингэж олсон зүйлээ мэдээлэх хуультай.
2024-10-01 18:37
Reply to  Yelena Makoyed

Чиний хүүхэд ийм төрвөл ингэж хуцах уу, давахгүй гэсэн даваагаараа 3 давдаг гэсэн шүү.

Зочин
Зочин
2024-09-30 17:03

эцэг эхчүүд эрүүл үр хүүхэд төрүүлэх т�##�аар анхаарах цаг болж дээ нийгэмд ч эцэг эхдээ хэрэггүй хогоор дүүрэх юм бол улс орон сүйрнэ гёрман улс шиг устгав�##� таарна

Back to top button