Нийгэм мэдээ

Лам хуврагууд Б.Минжүүрдоржид 630 мянган төгрөг хандивлалаа

26 настай, найруулагч Баяраагийн Минжүүрдорж цусны цагаан эсийн цочмог хорт хавдар өвчнөөр 2023 оны хоёрдугаар сард оношлогдсон. Монголдоо таван удаагийн таван хими эмчилгээнд орсон ч, цаашид манай улсад эмчлэх боломжгүй болсон учир БНХАУ-ыг зорихоор болсон.

Б.Минжүүрдорж Eguur news мэдээллийн агентлагт найруулагч, зураглаачаар ажиллаж байсан. Бид мэргэжил нэгт, хамтран ажиллагч Б.Минжүүрдоржийн эмчилгээний зардлыг цуглуулах SAVE MINJUUR хандивын аяныг өрнүүлж байна.

Өчигдөр /2024.09.30/ буддын шашны "Хутагт Асанга төв"-өөс УНТЭ-т хүрэлцэн очиж, Б.Минжүүрдоржид 630 мянган төгрөг бэлнээр хандивласан юм. Тус төв нь сүсэгтэн олон өглөгийн эзэдтэйгээ хамтран нийгэмд өрнөж буй хандивын аянууд болон хүүхэд, эмэгтэйчүүд, өрх толгойлсон ээжүүдэд туслах ажлыг тогтмол зохион байгуулдаг.

1000, 500, 100, 20-тын дэвсгэрүүдийг нямбайлан боож, өөрсдөө хүргэж ирсэн "Хутагт Асанга төв" -ийн хамт олонд талархлаа илэрхийлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочи
Зочи
2024-10-02 05:40

ЭНЭ ЭМД ГАЗАР ГЭЖ БАЙНА УУ ЭНЭ ХҮНД ЯАГААД ДААТГАЛААС МӨНГӨ ГАРГХЖ ӨГЧ БОЛДОГГҮЙ ЮМ БЭ ЭЗЭНГҮЙ ТӨРИЙН ИДЭМХИЙ ХУЛГАЙЧ НАР ҮҮРЭЛСЭН ГЭЖ ХАРАГДАЖ БАЙГАА НЬ ХАРАГДАЖ БАЙНА ИРГЭДЭЭ ХАРДӨГГҮЙ ХАЙРЛАДАГГҮЙ СОХОР ТӨРТЭЙ УЛС МАНАЙХААС ӨӨР УЛС ГЭЖ ҮГҮЙ

Наран
Наран
2024-10-02 18:46

Хэн гэгчийн хар савар хүрээд байна гэдгийг Гандангын тэргүүнээс асуух хэрэгтэй .

Back to top button