Нийгэм мэдээ
5 сургуульд ариун цэврийн хэрэглэлийн автомат машин байрлуулна

Өсвөр насны сурагчдын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлж, тэдний эрхийг тэгш хүртээмжтэй хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Эрхэм Нандин” төсөл хэрэгжиж эхэлжээ.

Өнгөрсөн онд НЕБ-ын 92, 104-р сургууль дээр туршилтын төслийг хэрэгжүүлж, 1,935 өсвөр үеийнхнийг хамруулсан бол энэ онд НЕБ-ын 72, 155-р сургууль, Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЕБ-ын 2-р сургууль, Цогтцэций сумын ЕБ-ын 1-р сургууль, Баянхонгор аймгийн ЕБ-ын Эрдэм сургуулийн 6-12-р ангийн 4,000 сурагчдыг хамруулахаар төлөвлөж байгаа аж.
Энэхүү төслийн хүрээнд:
- Төслийн сургууль тус бүрийн охидын ариун цэврийн өрөөнд ариун цэврийн хэрэглэлийн автомат машиныг суурилуулах замаар охидын суурь хэрэгцээг хичээлийн жилийн турш хангаж, өсвөр насны бүх сурагчдад эрүүл ахуйн багцын дэмжлэг үзүүлэх,
- Сургуулиуд дээр охид, хөвгүүдийн клубийг байгуулж чадавхжуулан бэлтгэснээр 6-12-р ангийн сурагчид бусад үе тэнгийнхэндээ бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах төдийгүй сурагчид хамтдаа бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн эерэг зөв ойлголтыг түгээх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нөлөөллийн ажлыг санаачлан хэрэгжүүлэх юм байна.
Б.НОМТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.