УРЛАГ
Н.Наранбаатар захирал болж Ч.Түвшинг ерөнхий найруулагчаар томиллоо

УДЭТ-ын захирал Н.Наранбаатарын тушаалаар захиргааны зөвлөл буюу удирдлагын багийн шинэ бүрэлдэхүүнийг томиллоо.
Тодруулбал, УДЭТ-ын Уран сайхны удирдагчаар Б.Хишигзаяаг, ерөнхий найруулагчаар Ч.Түвшинг, захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар Г.Амгаланбаатарыг, уран бүтээлийн хэлтсийн даргаар Б.Шинэбаярыг, үйлдвэр, техникийн хэлтсийн даргаар Я.Батсайханыг, маркетинг, олон нийттэй харилцах албаны даргаар С.Энхболдыг, байр, үйлчилгээний албаны даргаар И.Лхагвацэрэн нарыг тус тус томиллоо.
Сануулахад, УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу тэтгэвэрт гарч, ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажлыг нь авсан билээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЁСТОЙ БРАВО! Дээд зэргээр дэмжиж байна!