Гадаад мэдээ

Алматы чиглэлийн хурдны зам шуурганы улмаас хаагдаж, 19 монгол зорчигчтой автобус гацжээ

Хүчтэй цасан шуурганы улмаас Алматы-Оскемен чиглэлийн хурдны замыг хааж, Монголоос Алматы руу явж байсан автобус Аягөз хотын зогсоол дээр саатсан тухай Altainews.kz сурвалжлагч Polisia.kz сайтаас иш татан мэдээллээ.

Автобусанд 23 зорчигч зорчиж явсны 19 нь Монгол Улсын иргэн, дөрөв нь Казахстаны иргэн, нэг өсвөр насны хүүхэд байжээ. Гэвч цасан шуурга болсоны улмаас цагдаа нар зорчигчдыг ойролцоох спорт сургуулийн дулаан цэгт халуун дулаан, тав тухтай амрахын санал болгосон ч зорчигчид хүйтний улмаас дулаанаа алдалгүй үргэлжлүүлэн автобусандаа суухыг сонгожээ.

Тиймээс зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс автобусны хажууд цагдаагийн пост байрлуулж, иргэдэд туслалцаа үзүүлсэн байна. Цаг агаарын хүнд нөхцөлд хууль сахиулах байгууллагын ажилтнууд шуурхай ажиллаж, иргэдийг дулаацуулах, аюулгүй байдлыг нь хангах үйл ажиллагаа явуулжээ. Мөн Уржарын бүсийн хурдны замд хөлдсөн зорчигчдод тусламж үзүүлсэн байна.

Түүнчлэн цаг агаарын таагүй байдлын улмаас Алматы хотыг чиглэн явж байсан өөр нэг автобус Уржар дүүрэг дэх Алматы-Семей хурдны зам дээр зогсож, замын энэ хэсэгт алба хааж байсан цагдаагийн ажилтнууд тэр даруй хариу арга хэмжээ авч, хоёр жолооч, 38 зорчигчийг Таскескен тосгоны сүмийн дулаан цэгт хүргэсэн байна. Ийнхүү алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд зорчигчдыг эрсдэлтэй нөхцөл байдлаас аварчээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button