Ням гарагийн үдээс хойш даваа гарагаас айх айдас илүү их нэмэгддэг

Баасан гарагийн үдээс хойш ажилчдын сэтгэл санаа сайхан болж эхэлдэг бол эсэргээрээ ням гарагийн үдээс хойш буюу даваа гарагийн өмнөхөн ажилчдын сэтгэл санаа тогтворгүй болдог байна. Тус судалгаанд оролцсон нийт ажилчдын 34 хувь нь “Даваа гарагаас айх айдас”-тай байдаг аж. Харин 45 хувь нь энэ өдөр сэтгэл түгшилтийг хамгийн ихээр мэдэрдэг байна.
Ажилчид даваа гарагаас айх нь сэтгэл зүй, амьдралын хэв маяг, ажиллах орчин зэрэг олон шалтгаанаас хамаарч болно. Эдгээр шалтгаануудыг дараах байдлаар ангилна.
1. Сэтгэлзүйн шалтгаан
- Амралтын дараах стресс: Хүмүүс бямба, ням гаригт амарч, сул байснаас ажилдаа буцаж ороход стресстэх магадлалтай. Амралтаас ажлын горимд шилжих нь заримдаа хэцүү байдаг учраас тэр шүү дээ.
- Ажлын ачаалал: Зарим хүмүүс ажлын шинэ долоо хоног эхлэхэд өмнөх долоо хоногийн дуусаагүй ажлууд болон шинэ хүлээгдэж буй үүрэг даалгавруудаас айж болзошгүй.
- Хүлээлт: Даваа гараг нь ихэвчлэн долоо хоногийн төлөвлөгөө, уулзалт, гол ажлуудын эхлэл болдог учир дарамттай санагддаг.
2. Бие махбодын шалтгаан
- Амралт, унтах хэмнэл өөрчлөгдөх: Амралтын өдрүүдэд хүмүүс ихэвчлэн оройтож унтах, оройхон босох хандлагатай байдаг. Үүнээс болж даваа гарагийн өглөө эрт сэрэхэд хүндрэлтэй байдаг.
- Энергийн дутагдал: Амралтын өдрүүдэд илүү их хооллож, идэвхгүй амрахаас шалтгаалж ажлын эрч хүч буурсан байдаг.
3. Ажлын орчин
- Таагүй уур амьсгал: Хэрэв ажлын орчин сөрөг уур амьсгалтай бол хүмүүс даваа гарагт ажилдаа очихоос зайлсхийх хүсэлтэй байдаг.
- Хэт их хүлээлт: Дарга, хамт олны зүгээс хэт өндөр хүлээлт эсвэл шахалт ирдэг бол даваа гараг илүү дарамттай байж болно.
4. Амьдралын хэв маяг
- Өөртөө зориулсан цаг бага: Хүмүүс амралтын өдрүүдэд өөрсдөдөө зориулах цаг хангалтгүй байснаас болж "амжаагүй" мэдрэмжтэй байдаг.
- Долоо хоногийн зорилго тодорхойгүй: Долоо хоногийн эхэнд тодорхой зорилго, төлөвлөгөө байхгүй бол замбараагүй, дарамттай мэт санагддаг.
Гэхдээ бид даваа гарагийн өглөө илүү эрт сэрж, өглөөг өөртөө зориулж, ажлаа хөнгөхнөөс эхлэх, мөн ажлын төлөвлөгөөг хялбараас нь эхэлж гаргах хэрэгтэй. Дараа дараагийн удаа амралтын өдрүүдээр дасгал, хөдөлгөөн хийж эрт унтаж амарснаар даваа гарагаас айх айдасгүй болж эхэлнэ.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ажлын хамт олон хариуцсан захирал нь сайн ажилдаа сонирхолтой бол ажилдаа баяртай инээмсэглэж ирнэ. Солонгос сериал киног дууриагаад баг хамт олон их хорон санаатай хов жив ярьсан хийсэн ажилгүй болж байгааг хараад харамсдаг.