Нийгэм мэдээ
Улс тунхагласны баяраар дараах хилийн боомтууд амарна

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар үндсэн хууль баталсны 100 жилийн ой ойн өдөр 2024 оны 11 дүгээр сарын 26-нд тохионо. Энэ өдөр Гашуунсухайт, Ханги, Бичигт, Арцсуурь, Ханх, Цагааннуур, Хавирга, Шивээхүрэн зэрэг боомтууд амарна.

Чингис хаан олон улсын нисэх буудал, Алтанбулаг автозамын, Сүхбаатар, Эрээнцавын төмөр болон автозамын, Булган, Замын-Үүд дэх төмөр замын боомт энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм.
Б.ХАШ-ИЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.