Нийгэм мэдээ

“Тунгалаг тамир” романыг Францаар орчуулж, нийтэллээ

Төрийн хошой шагналт, зохиолч Чадраабалын Лодойдамбын зохиол, хорьдугаар зууны шилдэг бүтээл “Тунгалаг тамир” романыг Франц хэлнээ орчуулж, хэвлэн нийтэллээ. 

"Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд дээрх зохиолыг Бүгд найрамдах Франц улсын иргэн, Монголч эрдэмтэн Ганн Тифхани орчуулсан бөгөөд Франц улсын хэвлэлийн компанид хэвлүүлж ийнхүү уншигчдын хүртээл болоход бэлэн болсныг “Хөрөнгө оруулалт-Хамтын ажиллагаа” Соёлын үйлдвэрлэлийн форумын үеэр танилцуулж, номын дээжийг хүндэт зочид болон Номын сангуудад гардуулан өгөв.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button