"Тунгалаг тамир" романыг франц хэл дээр хэвлүүллээ
Монголын утга зохиолын шилдэг бүтээлийг олон улсад түгээн дэлгэрүүлэх, үндэсний соёлыг сурталчлах бодлогын дагуу ХХ зууны сор болсон бүтээлүүдийн нэг болох Төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын Лодойдамбын “Тунгалаг Тамир” романыг франц хэл рүү орчуулан хэвлүүллээ.
Энэхүү орчуулгыг Францын монгол судлаач, докторант Тифэн Канн хийсэн бөгөөд тэрбээр одоо Бямбын Ринченгийн “Үүрийн туяа” романыг мөн франц хэл рүү хөрвүүлж эхлээд байна. Шинэхэн хэвлэгдсэн “Тунгалаг Тамир” романы дээжийг “Хөрөнгө оруулалт-Хамтын ажиллагаа” сэдэвт Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форумын үеэр хүндэт зочдод танилцуулж, номын сангуудад гардуулан өглөө.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-ын хүрээнд төрийн ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр дамжуулан үндэсний бахархлыг төлөвшүүлж, эв нэгдлийг бэхжүүлэх зорилт дэвшүүлжээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.