Улс төрийн мэдээ

Хөгжлийн банкны хэргийн 41 гомдлыг хэлэлцэж байна

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 540 хавтаст хэрэг бүхий 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд хэлэлцэж байна.

Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны Их танхимд 54 оролцогч биечлэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байрнаас 20 оролцогч цахимаар оролцож байна.

Тодруулбал, танхимын зай талбай, багтаамжаас шалтгаалан гомдол гаргасан иргэдийг танхимаар, тайлбар хэлэх шүүгдэгч нарыг цахимаар оролцуулж байгаа аж.

Энэ хурлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн 704 дүгээр шийтгэх тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 362 дугаар магадлалтай Хөгжлийн банкны албан тушаалтнууд албан тушаалын байдлаа ашиглан бусдад хууль бусаар давуу байдал олгож, зээл олгосон, зээл авсан аж ахуйн нэгж зээлийг зориулалтын бусаар зарцуулж, мөнгө угаасан, хахууль авсан, өгсөн гэх хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэх юм.

Дараах хүмүүс УДШ-д гомдол гаргасан юм,

  1. Шүүгдэгч Э.Эрдэнийн өмгөөлөгч Л.Хатанбаатар
  2. Шүүгдэгч Б.Мөнхтөрийн өмгөөлөгч Л.Хатанбаатар
  3. Шүүгдэгч Д.Даваасамбуу
  4. Шүүгдэгч Д.Даваасамбуугийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар
  5. Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Д.Отгонбат, И.Эрдэнэцэцэг, Ө.Батбаяр
  6. Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы өмгөөлөгч Р.Батцогт
  7. Шүүгдэгч Б.Даажамбын өмгөөлөгч К.Бауиржан
  8. Шүүгдэгч Г.Галсаннямын өмгөөл өгч Д.Түмэнжаргал
  9. Шүүгдэгч Ж.Ганхуягийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв
  10. Шүүгдэгч Г.Байгалмаагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням
  11. Иргэний хариуцагч “Энержи Ресурс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Үүрцайх, Э.Ганбат
  12. Шүүгдэгч Б.Мөнхтөрийн өмгөөлөгч О.Батсүх
  13. Шүүгдэгч С.Магнайсүрэнгийн өмгөөлөгч Х.Базаррагчаа
  14. Шүүгдэгч Ё.Баатарбилэг
  15. Шүүгдэгч Ё.Баатарбилэгийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг
  16. Шүүгдэгч Б.Будхүү
  17. Шүүгдэгч Б.Будхүүгийн өмгөөлөгч Б.Батбаяр
  18. Шүүгдэгч Т.Болдмаагийн өмгөөлөгч Ц.Энхтүвшин
  19. Шүүгдэгч С.Батзориг өмгөөлөгч Ц.Энхтүвшин
  20. Шүүгдэгч М.Баярмагнайгийн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг
  21. Шүүгдэгч Т.Мөнхтулга
  22. Шүүгдэгч Ц.Баатарбилэг болон “НВЦ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Мөнхбат
  23. Шүүгдэгч Б.Чойжилжалбуу
  24. Шүүгдэгч Б.Чойжилжалбуугийн өмгөөлөгч Б.Мөнхбат
  25. Шүүгдэгч Ж.Оюунчимэг, түүний өмгөөлөгч А.Кадирбек
  26. Шүүгдэгч Ц.Цэвэгмэд, Ё.Доржсумъяа нарын өмгөөлөгч Б.Цэнгүүн
  27. Шүүгдэгч Д.Батбаярын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг
  28. Шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Нямдорж
  29. Шүүгдэгч Д.Бат-Очирын өмгөөлөгч Б.Баяраа
  30. Шүүгдэгч Ц.Ууганбаярын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Г.Тамир
  31. Иргэний хариуцагч “Пи Си Вай” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунаа
  32. Шүүгдэгч Б.Батбаатар, “Инжир” ХХК-ийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэн
  33. Шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, С.Тэгшжаргал
  34. Шүүгдэгч Б.Махбалын өмгөөлөгч Б.Болдбаатар
  35. Шүүгдэгч Т.Пүрэвсүрэнгийн өмгөөлөгч Б.Батбаяр
  36. Шүүгдэгч О.Баяр
  37. Шүүгдэгч О.Баярын өмгөөлөгч Л.Өлзийхүү
  38. Шүүгдэгч Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар
  39. Шүүгдэгч Ц.Билгүүний өмгөөлөгч П.Баасанжав
  40. Шүүгдэгч Н.Баярчимэгийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Ж.Наранбаяр
  41. Шүүгдэгч Б.Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалаг, Н.Түмэнбаяр нар.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button