Нийгэм мэдээ
Талбайн шинэ жилд 400 саяыг төсөвлөсөн ч, аудитаас тануулна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал /НИТХ/-ын ээлжит бус II хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд,
- Ирэх оны нийслэлийн төсвийг батлах
- Автотээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээ
- Авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн батлах
- 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө
- Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг дарж булшлах тарифыг шинэчлэх зэрэг асуудал багтаж байна.
Эндээс онцлоход, ирэх оны нийслэлийн төсөв дээр Үндэсний аудит, нийслэл дэх Төрийн аудитын газраас дүгнэлтээ танилцуулж, үр ашиггүй зардлуудыг танаж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэв.
Ингэхдээ, 12 дугаар сарын 31-ний өдөр Төв талбайд зохион байгуулах шинэ жилийн цэнгүүнд зарцуулах 400 сая төгрөгийг хэмнэхийг сануулж Төрийн аудитын газрын дэд дарга Ч.Болд “Талбай дээр жил жил бүр зохион байгуулдаг шинэ жилийн цэнгүүнд зарцуулагддаг 400 сая төгрөг бол үр ашиггүй зарцуулалт. Тиймээс хэмнэх боломжтой гэж үзлээ” хэмээн онцлов.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийслэлийн удирдлага нэртэй тэнэгүүд татвар нэмж иргэдийн краманыг сэгсрээд нэг хэсгийг өөрсдөө идээд нэг хэсгээр баяр хийж тэнэгтэхээ болио. Нийслэлийн иргэд баяраар т�##�бай дээр бүүү очоо. Нямбаатар өөрийгөө долоогч нартайгаа иргэдээс авсан мөнгөөрөө яаж баярлахыг харцгаа. Дараа нь жагсацгаа.
Хүүхэд з�##�уус баярлах эрхгүй юм уу?Хэмнэх зүйл хотын цагаан сар шүү
Т�##�бай дээр тийм үнээр мод чимэх хэрэггүй тэр мөнгөний чинь т�##�ыг идэж болдог учраас л … төсөвлөх дуртай байдаг юм
Үндэсний баяр бишээ хэмнэх хэрэгтэй.