Мөнгө, гар утас, амьд гахайг хилээр нэвтрүүлэхийг завдсан монголчуудыг саатуулжээ
Монгол Улсын иргэд ОХУ-ын хилээр 38 ширхэг гар утас, 11 мянган доллар, 80 мянган юанийг мэдүүлэхгүйгээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан Монгол Улсын нэг иргэн, ОХУ-аас монгол руу дөрвөн гахай оруулахыг завдсан монголын хоёр иргэнийг хил дээр саатуулж, иргэдэд захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Тодруулбал, Буриадын гаалийн Хиагт олон улсын шалган нэвтрүүлэх боомтын гаалийн газрын байцаагчид жолооч болон түүний зорчигчийн тээшнээс 38 ширхэг гар утас, 11 мянган доллар, 80 мянган юанийг илрүүлсэн байна. Монгол Улсын иргэн мөнгийг тээшиндээ нууж, утаснуудаа цүнхэндээ нуусан байжээ.
Утас болон мөнгийг авч явсан монгол залуу “Улаанбаатараас хуучин Самсунг утас худалдаж авсан бөгөөд Манжуурт (БНХАУ) зарахаар төлөвлөж байсан” гэж мэдэгдсэн байна. Гэхдээ тухайн иргэн ОХУ руу удаа дараа зорчиж байсан бөгөөд бараа зөөх журмын талаар мэддэг байсан тул гаалийн хяналтаас мөнгө, утсаа зориудаар нуусан гэж үзэж байгаа юм байна. Монгол Улсын иргэдэд бэлэн мөнгө, утсаа мэдүүлээгүй, бараагаа гаалийн хяналтаас нуун дарагдуулсан гэх үндэслэлээр захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Мөн Монгол Улсын хоёр иргэн зориулалтын бичиг баримтгүй дөрвөн гахайг оросоос монгол руу тээвэрлэ, Хиагт шалган нэвтрүүлэхийг завджээ. ОХУ-ын Хөдөө аж ахуйн хяналтын газрын Эрхүү муж, Буриад улсын тухай хуулийн дагуу малыг ОХУ-аас экспортлохдоо мал эмнэлгийн гэрчилгээ, зөвшөөрөлтэй байх ёстой байдаг байна. Иймд монгол иргэдэд захиргааны зөрчлийн хэрэг үүсгэж, гахайнуудыг орос руу буцаажээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АМЬ АВРАГДСАН ОРОС ГАХАЙНУУД Л ХӨӨРХӨН ЮМ
Энэ бол жүжиг... ОХУ-ын ганц чөлөөт түнш нь Монгол улс. Монголоор дамжин асар их хэмжээний хэрэгцээ нөөцөө хангаж байгаа.Манайх га�##�ийн ш�##�гуур татвар бүх юмыг нь сайн судлаад хойшоо дамын наймаа хийж баяжих хэрэгтэй. 38 утас хэдээн юань доллар юу юм.Барцад нь арилж бна гэж бодох хэрэгтэй.Хахрин тэнэг иванууд га�##�ийн нөхцөлөө хөнгөлөөөд Монголоор дамжуулан дутагдаж хэрэгцээний 10-ийг хангаж байв�##� манайх гэдэг улс дороо хөлжинө.Гол нь ОУ-ын гэрээг ноцтой зөрчихөөргүй үйлдэх...
оросууд өөрсдөө өлбөрч үхэх гэж байхад тийшээ явж юу хийнээ тэнэгүүд