Эсэргүүцлээс айсан Говь-Алтай аймгийн ИТХ 2022 оны тогтоолд найдахаар шийджээ
![](https://eguur.mn/wp-content/uploads/2024/11/amgalanbaatar-1.jpg)
Говь-Алтай аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан пүрэв гарагт болсон. Тус хуралдаанаар 24 асуудал хэлэлцэхээр тогтсоны 23-т "Хилийн боомт нээхийг дэмжих тухай" тогтоолын төслийг оруулж ирсэн байв.
Энэ бол Нарансэвстэйн боомтыг нээх тухай асуудал юм.
Хуралдааны үеэр "Хэлэлцэх асуудлын жагсаалтаас хилийн боомтын тухай асуудлыг хасаж өгөөч" гэсэн горимын санал гарсан ч олонхын саналаар дэмжээгүй. Тэгсэн ч явц дундаа тус хуралдаанаар Нарансэвстэйн асуудлыг хэлэлцэхээ больсон байна.
Холбогдох тогтоолын төсөлд,
"БНХАУ-ын Ганьсу муж болон Монгол Улсыг холбосон Манзушань-Нарансэвстэй боомтын үйл ажиллагааг сэргээн, нээхийг ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар дэмжсэнийг Засгийн газарт уламжилсугай" хэмээн дурдсан байлаа.
Тус асуудлыг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэх Д.Эрдэнэжаргал илтгэх байв.
ИТХ 29 гишүүнтэй бол 18 нь Ардчилсан намынх юм. Говь-Алтай аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар өдгөө аймаг, ИТХ дахь АН-ын төлөөлөгчдийг Нарансэвстэйн асуудалд бүрэн хайрцаглаад байгаа.
Энэ ч үүднээс АН олонх ИТХ нь Нарансэвстэйн асуудлаар санал нэгдэж, тогтоол батлах нь гэгдэж байсан. Харин Улаанбаатар хот хийгээд аймаг дахь төлөөллүүд нэгдэж, эсэргүүцлээ хүчтэй илэрхийлсэн. ИТХ-ын 29 гишүүний нэрийг ч зарлаж, сошиал хуудастаа тавьцгаан давлагаалсан.
Иймд "Дэмжихгүй" санал нь дийлчих вий гэж эмээхдээ, 2022 оны тогтоолоор явсан нь зүйтэй гэх санал гаргажээ.
О.Амгаланбаатарыг Засаг дарга байх үед ИТХ ийм тогтоол баталж байсан. Тухайн үед энэ үйл явдлыг дараах линкээр мэдээлж байв.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГОВЬАЛТАЙХААН НААД АМГАА ПЯЗДА ЧИНЬ БООМТЫГ НЭЭГЭЭД АЛТЫГ НЬ УХНАА ГЭЭД ХУЖААГУУДААС ИХ МӨНГӨ АВЧЭЭ ИНГЭЖ УНШИГДАЖ БАЙНА.ТА НАРЫН УГААДАС ИХ ИДҮҮЛЖ УЯАГИЙ НЬ УРТАСГАН ТЭЖЭЭСЭН ЗОЛБИН ГӨЛӨГ ШҮҮ ОДОО ТЭЖЭЭСЭН ЭЗДЭЭ УРЖ ТАСДАНА ГЭЭД АРХИРЧ БАЙНА ЛАЛАРЫГ ОДОО БАЙРАНД НЬ ТАВЬЧИХАА ЭНЭ ЭРГҮҮГЭЭ АВААЧЭЭ БАРУУН ХОТНЫ ЗОЛБИН ГӨЛӨГ ЭНД ИХ Л ЯДАРГААТАЙ БАЙНА.ЗААВАЛ ЭНИЙГЭЭ ШОРОНД АЦЫГ НЬ ГОЗОЙЛГОХ ХЭРЭГ БАЙГААМУ ПЯЗДАГАА АВ
Ардчилсан л�##�рууд огцор
Энэ муу нармийсан хар золиг ч яах гээд л да лчиганаад байнаа
Энэ авилгачин хулгайчийг т�##�бай дээр олон түмний нүдэн дээр дүүжилж �##�б�##� таарна.