УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учралын зөвлөмжөөр нийслэлийн 2025 оны төсөв хүчингүй болох ээдрээ үүсэх үү

УИХ-аас баталсан 2025 оны төсвийн хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьж, мөн УИХ хоригийг хүлээн авч баталсан хуулиа хүчингүй болгосноор Засгийн газар дахин ирэх оны төсвийн төслөө өргөн барьсан. Улмаар УИХ-аар өчигдрөөс эхлэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж дуусган, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод хүргүүлээд байгаа юм.

Нөгөө талд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, нийслэлийн 2025 оны төсвийн хуулийн төслийг 2024.12.05-нд багтаан баталсан.

Гэтэл энэ нь Төсвийн тухай хуулийн шатлалыг зөрчсөн тул баталсан төсвөө хүчингүй болгох зөвлөмжийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярт хүргүүлсэн байна.

Мөн Төв болон Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж 2025 оны төсвөө баталсан тул зөрчлийг арилгах зөвлөмжийг хүргүүлжээ.

Төсвийн тухай хуулийн дагуу арванхоёрдугаар сарын 5-ны дотор нийслэлийн төсвийг батлах ёстой.

Тус хуулийн хүрээнд хугацаанд нь буюу хуулийг зөрчихгүйгээр арванхоёрдугаар сарын 5-ны дотор батлах уу.

УИХ улсын төсвийг баталсны дараа нийслэлийн төсвийг батлах уу гэсэн эргэлзээ үүсжээ.

Энэ эргэлзээнээс НИТХ-ын төсөв хэлэлцүүлэх хуралдаан хойшилсон ч, 2025 оны төсвийг хэлэлцсэний эцэст 2024.12.05-нд батлаад буй юм. Хэрэв төсөвт тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой гэж үзжээ.

Нэмээд төсвөө батлахдаа сүлжээ унасан, тог тасарсан гэсэн шалтгаанаар олон нийтэд мэдэгдэлгүй, хаалттай баталсан гэх шүүмжлэл ч дагуулаад байгаа юм.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
12 сар 7, 2024 17:19

НИЙЛЭЛИЙН ИТХ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТУЛ ШИЙДВЭР ХҮЧИНГҮЙ БОЛСООН...............

хүннү
хүннү
12 сар 7, 2024 21:16

Хулгайгаар төсөв бат�##�сан НИТХурлыг
тараах ёстой бус уу? НИТХур�##�д сонгогчидоо хуурсан, тэдэнд ам�##�сан амл�##�тынхаа эсрэг үйлдэл гаргасан 45 нөхрийг хөөж явуулая. Энэ нөхдүүд хол явахгүй…

ZochinTosovoo heelttei khii
ZochinTosovoo heelttei khii
12 сар 8, 2024 16:32
Reply to  хүннү

Zov

Мобин
Мобин
12 сар 8, 2024 11:55

Нийслэлийн хурлын төлөөлөгч нар мэдлэг дутжээ

ZochinTosovoo heelttei khii
ZochinTosovoo heelttei khii
12 сар 8, 2024 16:26

Odoo neelttei khii Nyam baaa

Зочинзочин
Зочинзочин
12 сар 8, 2024 17:17

Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа Нийслэлийн иргэдийг самрах, шантаачилах төлөөлөгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах нь ёс зүйд нийцнэ ээ

Ссс
Ссс
12 сар 9, 2024 07:26

Ene ailiin erh tanhil huu atsaa meddeg yum

Зочин
Зочин
12 сар 9, 2024 09:26

НИТХ төсөвт ньутааг арилгах хэдэн мянган зуух авна гээд хэдэн тэр бүм тавьсан гээд байлаа?

Холбоотой мэдээ

Back to top button