Башар аль-Ассад улсаасаа зугтсан гэж эх сурвалж мэдээллээ
Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн босогчдын довтолгооны улмаас Сирийн засгийн газар нуран унасан бололтой. Дайныг ажиглаж буй Сирийн сөрөг хүчний байгууллагын дарга хэлэхдээ босогчид нийслэл Дамаск руу нэвтэрсэн тул Ерөнхийлөгч Башар аль-Ассад эх орноосоо зугтаж, хаана нуугдсан нь тодорхойгүй байна гэж хэлжээ.
Хэрвээ үнэн бол ийнхүү өнөө /2024.12.08/ өглөө Сирийн төрийн эрхийг 50 гаруй жилийн турш барьсан Ассадын гэр бүлийн засаглал нуран уналаа. Сирийн Ерөнхий сайд Мохаммед Гази Жалали засгийн газар нь сөрөг хүчнийхэнтэй хэлэлцэж, эрх мэдлээ шилжилтийн засгийн газарт шилжүүлэн өгөхөд бэлэн хэмээсэн юм.
Тэрбээр мэдэгдэл хийхдээ “Би гэртээ байна. Оргож зугтаагүй. Учир нь би энэ улсад харьяалалтай” гэжээ. Жалили аль-Ассад улсаасаа зугтсан гэх мэдээллийн талаар ам нэгээгүй юм.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон хүний амь үрэгдэхээс тэр нь дээр
Хэний т�##� нь зөв юм бэ?
Босогчдын зөв, Хафиз Асад,Башар Асад гээд үе дамжин засагласан исламистуудыг тонгорон онхолдуу лах нь ард түмэндээ буян болноо !
Кремлийн д�##�д дарл�##�д 50 жил тарчилсан Сирийн ард түмэн Кремлийн тавиул Асадийн дэглэмийг нура�##�аа..Ирак шиг богино хугацаанд хөгжин дэвжинэ байхаа..одоо Хойд Солонгос Кремлийн дарл�##�аас чөлөөлөгдөх байх..Куба Беларусь Серби 3.л үлдэх ньдээ..манайх хагас хугас мултарч л байна даа...
Дараагийн Афганистан гарч ирлээ
Босогчдыг АНУ дэмжиж байгаа