Нийгэм мэдээ
ОБЕГ: Хотын төвд машин шатсан ослоос бэртэж гэмтсэн хүн байхгүй
Хотын төв буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт автомашин шатаж буй дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд тархаад буй.
Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Шангри Лагийн эсрэг талд автомашин шатаж байна гэсэн дуудлага 15.44 цагт ирсэн манай байгууллагад ирсэн. Тухайн дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна. Одоогоор тус ослын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй. Уг галын шалтгаан тодорхойгүй, дүгнэлт гарсны дараагаар эргэн мэдээлэх болно" гэх хариулт өглөө.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ashgvidee