Нийгэм мэдээ

Эх орноосоо урвасан гэх З.Санждоржийг шүүх хурал дахин хойшиллоо

Эх орноосоо урвасан гэх хэргээр саатуулагдсан "Зүүн хүрээ" хийдийн хамба лам З.Санждоржийн гэм бурууг хэлэлцэх хурал гурав дахь удаагаа хойшиллоо.

Уг хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх хурал хойшилсоор өнөөдөр буюу 12 дугаар дүгээр сарын 19-ний өдөр болох байсан. Гэвч гурав дахиа хойшилж, ирэх оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөр дахин товлолоо.

Өмнө нь шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж хойшилж байсан бол энэ удаад прокурор нь сургалттай гэв.

Сануулахад, Хамба лам З.Санждорж, Д.Бямбажав нарыг "Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан" гэх хэрэгт яллагдагчаар татан, саатуулсан талаар хууль, хяналтын байгууллагаас мэдээлсэн байдаг.

Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ шар хува лзыг өмгөөлөх хүн бас байнаа ? Хятадын гар урт юмаа, монголын шүүхэд нөлөөлөөд л бна даа !

Zochin
Zochin

Хамба ч мөнгөтэй байнаа овоо мөнгөтэй л хүн шүүх хурлыг дахин дахин хойшлуулдаг юм даа

Холбоотой мэдээ

Back to top button