Улс төрийн мэдээ

Допингийн эсрэг үндэсний төв давж заалдах шатанд ч яллаа

“Допингийн эсрэг үндэсний төв" нь "Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллага" нэрээр бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байсан. Харин УБЕГ-аас "Допингийн эсрэг төв" болгон, нэрийг нь өөрчилсөн асуудал 2024 оны туршид маргаан дагуулсан.

Уг өөрчлөлтийг иргэний гомдлын дагуу, шүүхийн шийдвэргүйгээр хийсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн байдаг. Ингэснээр "Допингийн эсрэг үндэсний төв" эрх зүйн чадамжгүй болсон гэсэн тайлбар, мэдээллүүд сошиал ертөнцөд түгсэн.

Нэр л өөрчлөгдсөн болохоос өнөөгийн байгууллагыг хүчингүй болгож, түүний өмнө үйл ажиллагаа явуулж байсан "Допингийн эсрэг төв" байгууллагыг сэргээсэн агуулга биш юм. 

Тэгвэл, энэ асуудлаар "Допингийн эсрэг үндэсний төв" шүүхэд хандаж, анхан шатанд ялалт байгуулаад байлаа. УБЕГ-ын ажилтан өөрөө хариуцагчаар орсон. Тэгвэл дахин давж заалджээ.

Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл УБЕГ-ын байцаагч үндэслэл нотолгоогүй, дур зоргоор байгууллагын бүртгэлд өөрчлөлт хийснийг хоёр шатны шүүх тогтоож, нэрийн маргаан эцэслэгдлээ.

Анхлан гомдол гаргасан талын тухайд 2017 онд Ж.Хатанбаатар нь "Допингийн эсрэг үндэсний төв"-ийн ТУЗ-ийн дарга болохдоо гарын үсэг дуурайлган зурсан гэдэг асуудлыг сөхөн тавьж байгаа юм. Үүгээр дамжуулан, хэрэв байгууллагыг эрх зүйн чадамжгүй гэж үзвэл өнгөрсөн хугацаанд хийсэн допингийн шинжилгээнүүд хүчингүй болох, Парисын олимпод оролцох эрхгүй болох зэрэг асуудлуудын эхлэл тавигдах эрсдэлтэй байлаа.

2017 онд яригдаад өнгөрсөн асуудлыг өнөөдөр сөхөж тавьж буй нь М.Бадарч, Э.Оюунболд тэргүүтэй допинг хэрэглэсэн нь баталгаажсан бөхчүүдийн зүгээс явуулж буй үйл ажиллагаа гэж харагддаг. 

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button