Нийгэм мэдээ

Гарцаар гарч явсан таван хүнийг согтуу жолооч мөргөж, гэмтээжээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч таван иргэнийг мөргөж гэмтээсэн осол нийслэлд гарч, дүрс бичлэг нь олны анхаарал татаад байгаа.

Энэ хэргийн тухайд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл өгчээ.

Албан мэдээлэлд, "Баянзүрх дүүргийн 22 хороо, Офицеруудын ордны урд зам дээр нэг машин гурван хүн мөргөчихлөө гэх дуудлага мэдээлэл өчигдөр орой буюу 12 дугаар сарын 20-ны 19:00 цагийн орчимд бүртгэгдсэн. Шалгалтын явцад Тоёота приус загварын тээврийн хэрэгслийн жолооч авто замын хажуугаар зорчиж, явган хүний гарцаар гарч явсан таван иргэнийг мөргөж гэмтээсэн байна. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Мөргүүлсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн" гэжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ мэтийн согтуу жолооч нарын бүх насаар нь жолооны эрхийг хасах хэрэгтэй шүү дээ манай хууль гэж гууль болсон юм даа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодно гэдэг бол бусдын амь насыг санаатайгаар хохироох гэж үзэх хэрэгтэй согтуугаар машин жолоодсон бол бүх насаар нь эрхийг хасах хэрэгтэй тэгвэл энэ түгжрэл чинь 50 хувь баттай буурна харин хяналт шалгалтаа сайн хийх хэрэгтэй эрхээ хасуулсан хүн машин ахин жолоодвол ял өгөөд л шоронд нь явуулах хэрэгтэй

МОНГОЛ
МОНГОЛ

Согтуурсан үедээ машин барьж байгаа нөхдүүдийг жолоодох эрхийг 5 жилээс дээш жилээр хасч, зохих шийтгэлийг нь эдлүүлэх хэрэгтэй

Зочин
Зочин

Согтуу жолооч нараа цаазлая лаларуудыг

дөлгөөн
дөлгөөн

ОЮУНЭРДЭНЭ НАРАТАЙ ЯВАЛДААД ӨВЧИН АВСАН

Зочин
Зочин

Амьд явах баталгаа алга болж дээ. Архи ууж согтуурч аллага үйлддэг жолооч нартаа эрүүгийн хариуцлага хүлээлгэ!

Зочин
Зочин

Уусан үедээ машин барьж байгаа хүн би гарч хүн алаадхая гэсэнтэй яг адил ийм ухамсар хариуцлагаа ойлгохгүй оркуудыг таарсан хуулиар нь л шийдэх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button