Нийгэм мэдээ

Ажлаасаа гарах хүсэлт өгсөн Архангайн багшийг мөрдөн шалгаж байна

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ЕБС-ийн бага ангийн багш М сурагчаа зодож% улмаар ажлаас гарах хүсэлтээ өгсөн.

Энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагад 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 00 цаг 10 минутад иргэн дуудлага мэдээлэл өгсөн байна.

Тодруулбал, сургуулийн бага ангийн багш М нь ангийн хүүхдээ зодсон байна гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Шалгалтын явцад тус сумын сургуулийн бага ангийн багш М нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3 дугаар ангийн сурагчдад хичээл заах явцдаа заасан хичээлийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй, хичээл хийхгүй үгэнд орохгүй байна гэх шалтгаанаар биед нь халдсан нь тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр тухайн багш зодуулсан хүүгийн ээжтэй таарамж муутайгаас хүүхдэд ийн хандсан гэсэн бол багш М өөрөө хоцрогдлыг нь арилгах гээд хичээсэн ч үгэнд ордоггүй байсан гэж тайлбарласан.

Энэ онд л гэхэд багш сурагчийн биед халдсан 30 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Удаа дараа давтагдаж буй энэ үйлдлийн шийдэл нь ажлаас халах, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, зөрчлийн тухай хуулиар торгоод өнгөрөх биш юм. Тиймээс харъяа хуулийн байгууллагууд хэргийг шударгаар шийдэж, бяцхан үрс рүү гар далайдаг багш нарт нэгийг бодогдуулах алхам хийгээсэй.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох

Үүнийг яасан ч их сэвдэг юм тэрүүгээрээ хариуцлага тооцно л биз харин энэ торолл бүлгүүдийн талаар сэтгүүлчид ажилламаар юм төрийн хулгайч,шантаажжингууд гээд сэдэв байх юм

Зочин
Зочин
Reply to  тогтох

Tом хэрэг хүүхэд зэрлэгээр зодно гэдэг бол. Эсрэгээрээ ээж авынх нь асран хамгаалах эрхийг түр шилжүүлэн авч өөрийн мэдэлд байхад нь хүүхдэд юм тохиолдох ёсгүй байхад өөрөө хүчтэй алгадаад хүүхдийн гэдэс рүү өшиглөөд хэд хэдэн удаа хүчтэйгээр цохиж халдах нь гэмт хэрэг ! Хүүхдийн авч болох сэтгэл санааны хохирлыг тооцохгүйгээр харахад л ийм байна. Миний бодлоор багш хичээлээ хийхгүй бол муу дүнг нь л тавиад байх хэрэгтэй. Үгэнд орохгүй бол эцэг эхийг нь дуудаж уулзах хэрэгтэй. Удаа дараа хэлээд 5-6 удаа хэлээд сайжрахгүй бол захирал руугаа мэдэгдэх хэрэгтэй. Захирал нь эцэг эх хүүхэдтэй уулзаж учраа олно биз ! Энд хүч хэрэглэх ямар ч шаардлагагүй. Өөрийнхөө амьдралын стрэссээ хүүхдэд гаргадаг хэн юм бэ ?

Холбоотой мэдээ

Back to top button