Нийгэм мэдээ

7 настай хүү хамгаалалтын хувцасгүй уралдаанд орж, мориноосоо чирэгдэн амиа алджээ

Завхан аймгийн Тэс суманд долоон настай хүү Үндэсний баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд унаж явсан мориноосоо чирэгдэн амь насаа алдсан байна.

Тухайн үед стандарт шаардлагыг хангасан хувцас хэрэгсэл өмсөөгүй байсан бөгөөд тархи нугасны гэмтэл авсны улмаас амь насаа алдсан байна. Улмаар түүнийг хамгаалах хувцас хэрэгсэлгүйгээр морь унуулж уралдаанд оролцуулсан төрсөн аав 39 настай малчин Х-ийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн юм.

Иймд шүүх байгууллагаас хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх  дадал  олгох  сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тохиролцсон байна.

Холбогдох хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох

1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 26, 2024 16:36

Өвлийн морин ур�##�даан хийхээ болиогүй юмуу хайран хүү

Зочин
Зочин
12 сар 27, 2024 00:16
Reply to  Зочин

Аль зуны наадмын үеийн хэргийг сая шийдсэн юм бна, сэтгүүлч зориуд сая болсон хэрэг гэж ойлгогдохоор гарчиг тавьсан бна.

Зочин
Зочин
12 сар 26, 2024 18:05

Үнэхээр харамс�##�тай.

Зочин
Зочин
12 сар 26, 2024 22:53

Өдийд ямар элэнцэг нь морь ур�##�дуулахав дээ, �##�ь зун болсон хэрэг байлгүй дээ.

Зочин
Зочин
12 сар 26, 2024 22:55

тэнэг эцэг эхчүүд оркууд их бна аа

Зочин
Зочин
12 сар 27, 2024 06:00

Өвөл морин ур�##�даан хийхээ больсон гэж бодсон юмсан .Хэрэв болсон бол зохион байгуулагч шууд санаатаагаар хүний аминд х�##�дсан гэж үзэх хэрэгтэй мөн тэр хүүгийн ар гэрийхэн бас

Холбоотой мэдээ

Back to top button