Улс төрийн мэдээ
Энэ долоо хоногт УИХ-ын чуулган хуралдахгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт хуралддаг.
Тэгвэл энэ долоо хоногт он солигдож, лхагва гарагт нэгдүгээр сарын 1 буюу бүх нийтийн амралтын өдөр тохиож буйтай холбогдуулан, УИХ-ын чуулган хуралдахгүй юм байна.
Харин ажлын хэсэг, байнгын хороод хуралдаар товложээ.
Даваа гарагийн тухайд,
- УИХ дахь МАН, АН-ын бүлэг
- Эрчим хүчний салбарын шинэтгэлийн хүрээнд Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг тус тус хуралдахаар байна.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.