Нийгэм мэдээ

Хэрлэн голын мөс цөмөрч, автомашин суужээ

Хэрлэн голын мөс цөмөрч, дээгүүр нь зорчиж явсан суудлын автомашин суусан осол гарчээ. Тодруулбал, өчигдөр /2025.01.01/ 16:40 цагийн орчимд энэ тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Улмаар Хэнтий аймгийн Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход “Toyota Alphard” загварын суудлын автомашин голын мөсөнд суусан байсныг ажиллаж, гаргажээ.

Нэгдүгээр сард ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байдаг байна.

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

анхааруулсаар байхад яагаад мөсөн дээгүүр яваад байдгийн бол, гайхаад байдгийн

Зочин
Зочин

Яг хаахна юм бол, байршлыг нь тодорхой хэлчихвэл тэр хавиар зорчих хүмүүс сэрэмжлэхэд тустай юмдаа !

Холбоотой мэдээ

Back to top button