Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден ерөнхийлөгчийн хувьд сүүлийн удаа үг хэлэхдээ олигархуудын эсрэг сэрэмжлүүллээ

Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд сүүлийн удаа америкчуудад хандан үг хэллээ. Ингэхдээ тэр маш чинээлэг олигархууд хүч авч байгааг анхааруулж, америкчуудын эрх чөлөө, ардчилалд халдаж буй технологи-аж үйлдвэрийн цогцолборын тухайд хатуу сэрэмжлүүлсэн байна.

Даваа гарагт /2025.01.19/ Трампт эрх мэдлээ шилжүүлж өгөх тэр Цагаан ордны зууван танхимаас хэлэхдээ “Өнөөдөр Америкт асар чинээлэг, эрх мэдэлтэй нөлөө бүхий олигархиуд гарч ирж байна. Энэ нь бидний ардчилал, үндсэн эрх чөлөө, хүн болгонд тэгш боломж олгох зарчимд шууд заналхийлж байна” гэжээ. Тэрбээр эрх мэдэл асар чинээлэг хүмүүст төвлөрч, эрх мэдлээ буруугаар ашиглахыг нь хяналтгүй орхивол аюултай үр дагавар авчирна гэж анхааруулсан юм.

Байден 1961 онд Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор хүчирхэгжиж буйн эсрэг анхааруулж байсныг иш татсан байна. Тэрбээр “Манай улсад бодит аюул учруулж болзошгүй технологи-аж үйлдвэрийн цогцолбор ч хүчирхэгжиж магадгүйд би санаа зовж байна” гэжээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манай Монголд бас ийм үйл явд�##� болж эхэлсэн шүү

Лол
Лол

Зөнөг өвгөн

Зочин
Зочин

Bayrtai ner tsaraig chin dahij harmaargui bna

Зочин
Зочин

Айхтар үг хэлсэн байна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button