Хэвлэлийн хурал: Уран хортой юу?

"Мон атом” компанийн удирдлагууд болон эрдэмтэд хамтран, Засгийн газар ба Францын“Орано майнинг” компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр "Мон атом" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргал "Маргааш хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна. Иймд зарим бодит мэдээллийг өгөх шаардлагатай байна.

Энэ гэрээнээс 50+ хувийн ашгийг Монголын ард түмэн хүртэнэ.
Монголоос авсан шар нунтаг ойрын 50-60 жил Франц төдийгүй Европын орнуудад эрчим хүч болно. Цөмийн эрчим хүчийг ногоон эрчим хүч гэж зарласан. Бидний шар нунтаг цөмийн эрчим хүчний гол түлш юм. Бид тусгаар, бие даасан улс, аль нэг улсаас хамааралгүй гэдгийг ч харуулах том боломж. Оюу толгойгийн дараа хийгдэж байгаа гуравдагч хөршийн том хөрөнгө оруулалтын төсөл гэдгийг тодотгоё.
Уран гэдэг 170-200 метр дор элсэн дээр наалдсан байдаг. Түүнийг хүхрийн хүчлийн тусламжтай гаргаж авдаг. 100 литр усанд 2 литрийг уусгасан буюу 0.02 хувийн концентрацтай. Хүмүүс 100 хувийн хүхрийн хүчил шахах юм шиг яриад байгаа. Улмаар хамрын тамхи шиг шар нунтаг гэдэг зүйл гаргаж өгдөг. Газар дор их хэмжээний ус байхгүй. Мөн тэр усыг дахин ашигладаг” гэлээ.
Түүнчлэн физикч Н.Тэгшбаяр, “Хэн нэгэн ураныг авчирч тариагүй. Уран анхнаасаа газрын дор байсаар ирсэн. Тэр орчны усыг угаасаа ууж болохгүй. Тэр орчмын усыг зөвхөн уран олборлоход ашиглана. Гэтэл цэвэр усыг уранаар хордуулах мэт ойлголт төрүүлээд байна. Жирийн хэллэгээр бохир ус, мэргэжлийн хэллэгээр техникийн орчин гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл, тэнд угаас ундны ус байхгүй.
Хоёрт, уран өөрөө цацраг идэвхит ашигт малтмал. Ураныг эрэн хайх, олборлох, тээвэрлэхтэй холбоотой норм, стандарт гэж бий. Олон улсын агентлагаас баталсан байдаг, үүнийг баримтална. Энэ дүрэм журмын дагуу ажиллаж байгаа эсэхийг 3-4 жилд нэг удаа Олон улсын атомын энергийн агентлаг ирж, шалгахаар гэрээнд заасан.

Газар дор уусган баяжуулах аргаар өнгөрсөн хугацаанд 10 мянган тонн уран олборлосон. Дэлхийн хэмжээнд 56-60 гаруй хувь нь ийм аргаар олборлож байгаа. Иймд үүнээс болж цацрагийн хордлого үүссэн нэг ч жишээ дэлхийд тэмдэглэгдээгүй. Монголд ч ийм асуудал болохгүйг мэргэжлийн хүний хувьд хэлж байна.
Над руу хүмүүс дайрсан. Ер нь ямар чиглэлээр судалгаа хийдэг вэ гэж. Өмнө нь дандаа гаднын эрдэмтдээр ундны усан дахь уранаа тодорхойлуулдаг байсан. Би энэ сэдвээр доктор хамгаалсан. Монгол орны ундны усан дахь ураны тархалтын чиглэлээр ажилладаг анхны цөөн эрдэмтдийн нэг юм. Иймд би “Мон-Атом”-ын урилгаар төсөлд шинжээчээр ажиллах хувь тохиол таарсанд баяртай явдаг” гэлээ.
Харин академич Я.Ганболд, “Малын эмгэг өвчний талаар олон жил ярьж байна. Найман удаагийн судалгаа шинжилгээг Засгийн газрын шийдвэрээр хийсэн. Бүхэлд нь дүгнэж үзэхэд, ураны хайгуулын явцад малын өвчин эмгэг шалтгаан болоогүй нь батлагдсан. Хоёрт, шар нунтаг гэдэг бол технологийн процесст ороогүй, зөвхөн байгалиас олборлогдож буй элемент. Иймд малд үзүүлэх нөлөө илрээгүй байна. Олон толгойтой, хөлтэй ч гэдэг юм уу мал төрлөө, эндлээ гэдэг мэдээлэл явдаг. МЭЕГ-т нэг ч удаа “Ураны хайгуулын улмаас мал үхсэн нь тогтоогдлоо” гэсэн дүгнэлт гарч ирээгүй. 2023 онд найман сарын турш Улаанбадрах суманд гурван шинжилгээний баг гаргаж ажилласан. Улмаар гурван сумын 57 айлын 397 малд үзлэг шинжилгээ хийж, дээж авч, 7-8 төрлийн шинжилгээ хийсэн. Олон толгойтой зэрэг эмгэг Алтанширээ, Мандах суманд нэг нэг тохиолдсон. Улаанбадрах суманд илрээгүй. Мал эмнэлгийн салбарт радиобиологийн шинжлэх ухаан хөгжсөн. 37.8 хувь нь тэжээл боловсруулах замын өвчинтэй. 29.7 хувь нь амьсгалын замын өвчинтэй байсан. Цацрагийн нөлөө байхгүй. Цацраг малын арьс, үсэнд хамгийн эхэнд сөрөг нөлөө үзүүлэх ёстой. Сүүлийн хоёр жил 10 мянган малд үзлэг хийхэд энэ илрээгүй. Бүх айлд бид малынх нь үндсэн өвчлөлийг танилцуулж өгсөн, ярилцсан. Сүүлийн 4-5 жилд Улаанбадрах сумын малчид ойлгодог болсон.

Дүгнэж хэлэхэд, мал эмнэлгийн салбарын тухайд сөрөг нөлөө гараагүй байна.
Гэрээнд хэд хэдэн зүйл тусгасан. Нэгт, “Орано” групп малд сөрөг нөлөөгүй технологи хэрэглэнэ. Хоёрт, малд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг байнга хийнэ. Зардлыг нь “Орано” группээс гаргана гэж заасан” гэлээ.
Төгсгөлд нь "Мон атом" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргал “Мэдээж санаа зовниж болно. Шуудай, цаасан хайрцагт хийгээд нэг нүдтэй хонь байна энэ тэр гээд ирдэг. Тийм бол гарал үүслийн гэрчилгээ байна уу заавал асуугаарай. Мөн уранаар хордсон эсэхийг лабораторийн шинжилгээгээр батална. Ямар ч мундаг малчин гаднаас нь хараад түүнийг хэлж чадахгүй. Хоёрт, өөр халдварт өвчинтэй мал байлаа гэж бодоход үндсэн өвчлөлийг нь мэдэхгүйгээр ингэж авч явах, гуйвуулах нь гэмт хэрэг” гэж нэмлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уранаас өмнө утаанаас хордож байгаа биш үү..
Утаандаа хордоод байхад нэмж уранаар хордуулах ямар шаардлагатай юм бэ . Оронгийн авилг�##�ын асууд�##�ыг дэлхий. Даяар шуугиж байна .
Уран утаа 2 т монгол дуусна энэ засаг муурын хошногоор оролдож бна дааүхэл нь дөхөж бга болуу даа гэж таамаг дэвшүүле
Уран хортой хоргүйг цаг хугацаа харуулна, энэ хэд хэлдэг мэддэг юм огт биш