Сэлэнгэ аймгийн бүх сумын нутгаар цас орж, шуурна

Сэлэнгэ аймгийн УЦУОШТ-өөс ирүүлсэн мэдээгээр 24-ний өдөр, 24-25-нд шилжих шөнө бүх сумын нутгаар цас орж шуурна.
Нэгдүгээр сарын 22-ны 20.00 цагаас 23-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Агаарын температур шөнөдөө -24-29 градус, өдөртөө -12-17 градус хүйтэн байна.
Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Агаарын температур шөнөдөө -26-28 градус, өдөртөө -15-17 градус хүйтэн байна.
Нэгдүгээр сарын 24-28-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 24-ний өдөр, 24-25-нд шилжих шөнө бүх сумын нутгаар цас орж шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.