Ж.Ганбаатарын лоббидож авсан гэгддэг газарт кран унасан асуудлыг цагдаагаас шалгаж эхэлжээ

Гуравдугаар сарын 8-9-нд шилжих шөнө Ub Central орон сууцны барилга дээр кран унасан. Улмаар олон тооны цонх хагарч, барилга гэмтсэнээс гадна 200 гаруй оршин суугч тог цахилгаангүй болсон юм. Одоогийн байдлаар тэднийг эрчим хүчинд эргэн холбоод байгаа талаар оршин суугчдын төлөөлөл бидэнд мэдээллээ.
Харин кран “Камдер” ХХК-ийнх байсан. Тус компани хуучнаар “Автобус бааз-3” байрлаж байсан газрыг эзэмшиж, “Энканто” төслийн дараагийн хувилбарыг барьж, байгуулж байгаа юм.
Нөгөө талаас, кран унасан нь 22.00 цагаас хойш. Ингэхээр 22.00 цагаас хойш барилгын үйл ажиллагаа явуулж болохгүй хууль, журмыг зөрчсөн болж таарч байгаа.
Улмаар журам зөрчин барилгын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй “Камдер” ХХК анхаарлын төвд орсон. Мөн энэ нь УУХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын компани гэдэг ч мэдээлэгдэж байна.
Газрын доод үнийг 10 тэрбумаар лоббидон буулгасан гэх хардлага
Түүнээс гадна, ер Ж.Ганбаатарын “Камдер” гэж компани анхнаасаа “Автобус бааз-3”-ын газрыг худалдаж авсан түүх маапаантай, ихээхэн анхаарал татсаар иржээ.
Тухайлбал, газар анх 3.6 га байсан бөгөөд 1.1-ийг нь 2004 онд зарсан. Үлдсэн 2.5 га-г нь Нийслэлийн Засаг даргаар Э.Бат-Үүл ажиллаж байх үед дуудлага худалдаагаар зарах шийдвэр гарч байв. Тухайн үед худалдаж авах санал ирээгүй аж.
Харин хожим 2015 онд НИТХ-ын тогтоолоор мөн худалдах шийдвэр гарсан, 2017 онд Нийслэлийн Засаг дарга Су.Батболд дуудлага дуудлага худалдаа явуулсан. Энэ хооронд 30 удаа дуудлага худалдаа зарласан ч хэн нэгэн оролцоогүй явж иржээ. Харин худалдах доод үнийг 26 тэрбумаар тогтмол тогтоож байсан аж.
Тэгвэл 2020 онд гэнэт 10 тэрбумаар бууруулж, 15.8 тэрбумаас эхлэн дуудсан бөгөөд, үүнд Ж.Ганбаатарын “Камдер” ХХК оролцож, 20.2 тэрбум төгрөг санал болгосноор өөрийн болгож авчээ.
Энд, газрын доод үнийг 10 тэрбумаар бууруулах лобби хийсэн, шанд нь тухайн үеийн "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Үнэнбат нарт авлига өгсөн байж болзошгүй гэдэг сэдэв хөндөгддөг байна. Тэр дундаа Г.Төмөрбаатарыг энэ лоббиноос голчлон шан авсан нэгэн гэдэг.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрөө энэ үйл явдлыг цэвэр хуулийн дагуу болсон, ямар нэг маргаан байхгүй хэмээх байр суурийг илэрхийлсээр ирсэн билээ.
22.00 цагаас хойш барилгын үйл ажиллагаа явуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчдөг
Нэг ёсондоо 2020 онд 20 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газартаа “Камдер” ХХК . оройн 22.00 цагаас хойш барилгын үйл ажиллагаа эрхэлж, улмаар кран орон сууцан дээр унасан дүр зураг ажиглагдаж байгаа юм.
Харин ОБЕГ-аас мэдээлэхдээ нөхцөл байдлыг “Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны Циркийн хажууд кран унах гээд байна гэсэн дуудлага 03.09-ний өдрийн 00:31 цагт ирсэн. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход баригдаж буй барилгын кран хажуугийн 16 давхар хотхоны дээвэр дээрх хаягийг цохиж, краны ган татлагатай орооцолдож, доош унах эрсдэлтэй байсныг аюулгүй болгосон” гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуульд “Орон сууцны бүс нутагт оройн 22 цагаас өглөөний 06 цагуудад барилга угсралтын ажил явуулахгүй байх” гэж заасан. Тэгэхээр энэ нь хууль зөрчсөн үйлдэл байж болзошгүй байна.
ЦЕГ-аас тодруулахад, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст уг асуудлыг шалгаж эхэлсэн гэж мэдээллээ.
Г.САНСАРМАА
Өмнөх холбоотой контент:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН ынханд дүрэм журам сануулаад нэмэргүй. Ганбаатар торгуульгүй зүв зүгээр өнгөрнө
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Чи хуулийн байгууллагатаа хандаач. Энд мянга бичээд нэмэргүй.
Новшыг эргүүлэн тат !!!
Ш�##�гаад хурааж авах хэрэгтэй
Барилга барих зөвшөөрлийг нь хэн өгсөнийг нь ш�##�гах хэрэгтэй ШТС аас хэдэн метр байх ёстой нором дүрэм байдгийн тэрийг нь авилга өгч зөвшөөрлөө авсан байна. АТГ зөвшөөрөл өгсөн хүнийн ш�##�гахад болно доо . Аягүй бол барьж байгаа байшингаасаа өгнө гэсэн үү яасан . Өөрийн нэрээрээ гэрээ хийгээгүй байх ах дүү хамаатан садангаараа гэрээ хийсэн бгаа . Хамаар�##� бүхий этгээдийн ш�##�гаад төлбөр төлсөн гүйлгээгийн ш�##�гах хэрэгтэй.
Шун�##� нь шулам болсон золиг, гэдэс нь цадсан ч сэтгэл нь ханадаггүй шулам.
Их юм бичих юм цаана нь аса�##�тай танк Ганбаатар нь байхад
Shunalin tulamin barilgin ajil duusah boloogui yu..!!
Энэ савладаг л эд шүүдээ. Ганбаатарт ямар хамаа байна. Жоошон асууд�##� манай энд байр тоггүй болоогүй. Худлаа шаадгаа зогсоогойрой.
Хөрсний усаа замын хажуугийн борооны ус �######�уулах шугамруу хийсээр байгаад л бариад дуусаж байгаа гэсэн
Хэн барих нь чух�##� биш л дээ. Гол Нийслэлээс энд ийм барилга барь гээд бат�##�ж өгч байгаа гаруудаа ш�##�гаачээ. Эскиз бат�##�даг хянадаг гарууд новш шүү