Нийгэм мэдээ

Гал түймрээс дөрвөн тэрбумын үнэлгээтэй өмчийг хамгаалжээ

Гал түймрийн аюулаас 21 автомашин буюу дөрвөн тэрбумын хөрөнгийг хамгаалжээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 26 дугаар ангийн алба хаагчид ажиллалаа.

Алба хаагчид гал түймрийн аюулаас 21 автомашин буюу иргэн, аж ахуй нэгжид учирч болох дөрвөн тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан юм. Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний гал түймрийн дуудлагын тоо, давтамж нэмэгдэж байгаа тул галын аюулгүй байдплыг сайтар хангаж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг зөвлөж байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button