Нийгэм мэдээ

Ирэх намар "iPhone 17 Air" нээлтээ хийнэ

Apple компани iPhone цувралдаа “Air” хувилбарыг нэмэхээр төлөвлөж байгаагаа мэдээллээ. iPhone "17 Air" энэ намар нээлтээ хийх бөгөөд MacBook Air загвартай адил стандарт загваруудаас илүү нимгэн байх аж. Үүний зэрэгцээ, чанартай болон хямд төсөр элементүүдийг хослуулсан загвартай байх аж.

Мөн “Air” загварыг анхны цэнэглэгчний оролтгүй iPhone болгох талаар тус компани авч хэлэлцсэн байна. Ингэснээр утасгүй цэнэглэлтийг дэмжиж, өгөгдөл дамжуулалтыг зөвхөн үүлэн системээр хийхээр төлөвлөж байгаа юм. Гэвч Европын Холбооноос ухаалаг утас үйлдвэрлэгчдийг USB-C оролтыг дэмжихийг шаардсан тул Apple одоогоор энэ төлөвлөгөөг хойшлуулаад байгаа талаараа мэдээлэлдээ дурджээ.

iPhone 17 Air-ийн үнэ ойролцоогоор 900 ам.доллараар борлуулагдах юм байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button