МАН дагаж ам тостсон УИХТГ-ын дэд дарга Ү.Амарбат “ManCast” подкаст эхлүүлжээ

Сайд, дарга нар сэтгүүлзүйн салбарт цахиур хагалах нь олширлоо. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт “Бямбын урилга” , УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “126 Parliament” нэртэй ярилцлагын нэвтрүүлэгтэй болоод шүүмжлүүлсэн. “Эсвэл УИХ-ын гишүүний ажлаа хийгээд, эсвэл бүрэн эрхээсээ түдгэлзээд ярилцлагын нэвтрүүлгээрээ дагнах хэрэгтэй” гэж.
Тэдэн дээр Ү.Амарбат нэмэгджээ. Тэрбээр, “ManCast” нэртэй ярилцлагын подкастаа эхлүүлж, эхний дугаараа цацжээ. Зочин хөтлөгчөөрөө реппер Thunder-ийг зочноор Клиникийн профессор К.Еленаг оролцуулан мөрийтэй тоглоомын сэдвээр ярилцсан байна.
Түүний Тамгын газрын Хяналт шалгалт болон Үнэлгээ, мониторингийн асуудал хариуцсан дэд даргын албан ажил багадаад байгаа бололтой. Мөн подкастаа МАН гэж нэрлэсэн нь анхаарал татна. Тэрбээр, насаараа нам дагаж дээшилж, ам тосдож яваа нэгэн. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн “гарын хүн” ч гэгдэж ирсэн.
МАН-ын хуулийн зөвлөх байхдаа МАН-ын нэрийн өмнөөс АТГ-ын гадаа "сахал" Д.Эрдэнэбилэгийг нэхэж мэдээлэл хийсэн удаатай. Д.Амарбаясгаланг ЗГХЭГ-ын дарга байхад зөвлөхийнх нь хувиар энд тэнд ярилцлага өгч, төрийн байгууллагууд дээр оччихсон шалгалт шүүлгэнд ч оролцож явсан. Мөн Хөгжлийн банкны ТУЗ-д хараат бус гишүүн атлаа эрсдэлийн хорооны даргын албыг давхар хашиж ч явсан. Ерөөс том артайнхаа эр бярыг гаргаж харагддаг.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
маш хурдан баяжих арга
хог
Төрийн ажил нь зав зайтай л байна даа