Д.Амарбаясгалан айлчлалтай, Б.Пүрэвдорж сураггүй, Х.Булгантуяа ордонд УИХ “хууль зөрчив”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гадагшаа айлчилж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Байнгын хороогоор орж, Б.Пүрэвдорж сураггүй байв.
Өнгөрөгч долоо хоногийн даваа гарагт /2025.03.17/ УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсэн. Гэвч пүрэв, баасан гарагт нэгдсэн хуралдаанаа хийсэнгүй. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болов.
Тодруулбал, Үндсэн хуулийн Цэц УИХ-ын намрын чуулган завсарласнаас хойш гурван дүгнэлт буюу 2025 оны нэг, хоёр, гуравдугаар дүгнэлтээ гаргасан.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84.2.1-т "Цэцийн дүгнэлтийг чуулганы үеэр хүлээн авсан бол 7 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 5 хоногийн дотор Хууль зүйн болон холбогдох Байнгын хороо хэлэлцэж бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь (хэсэгчлэн) хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх асуудлаар санал, дүгнэлт гаргана" гэсэн заалт бий.
Иймд УИХ Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хуульд заасан хугацаандаа багтаан хэлэлцэхгүй, эс үйлдэл үзүүлсэн хэрэг юм. Энэ нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ажлаа ч хийж чадахгүй юмнууд яах гэж �##�бан туша�##� авдаг юм. Ачаа үүрч дийлэхгүй бол үүрэх гэж гүйгээд байх хэрэггүй л байдаг юм даа. Ажил унагасан юмнууд хаа сайгүй байх юм даа.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten