Улс төрийн мэдээ

Н.Алтанхуяг: Чатаар ирсэн гомдлыг хойшлуулшгүй нөхцөл гэж яаж тогтоов

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж, УИХ-ын гишүүд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр "Ноорог" медиаг тойрсон асуудлаар мэдээлэл сонсож байгаа юм.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:  Би ХЭҮК-ын мэдээллийг анхааралтай сонссон. Хөгшин залуудаа биш. Хүний эрхийн мэдрэмжтэй л ажилламаар байна. Хэний мэдээллээр үүнийг хойшлуулшгүй гэж үзэж байгаа юм. Чатаар ирсэн мэдээллийг хойшлуулшгүй гэж хэн тогтоож байгаа юм? Мэдээж хутга бариад дайрч байгаа бол хойшлуулшгүй байх сан. Хүнийг залхаан цээрлүүлдэг аргыг та нар хэрэглэсэн. Энд тэнд явж байсан залуусыг цуглуулж авчраад үүр цайтал байлгана гэдэг эрүүдсэн гэсэн үг. “Хуцаарай та нар, аятайхан байгаарай” л гэсэн үг. Буруутай этгээдийг олж хариуцлага тооц оо. Хэдий хүртэл ингэж явах юм.

ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Б.Батзориг: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хойшлуулшгүй ажиллагаа гэдгийг тодорхойлсон байгаа. Цагдаагийн байгууллагын хувьд хоногт дунджаар 7-8 мянган удаагийн хандалт ирдэг. 2 мянга нь хойшлуулшгүй нөхцөлтэй байдаг. Өмнө нь хэд хэдэн хэрэгт шалгагдаад явж байгаа хүмүүс дээр нэмэлт дахиад гомдол ирэхээр хойшлуулшгүй нөхцөлд тооцсон гэж ойлгож болно.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Чи надад хууль тайлбарлахгүй. Би наад хуулийг чинь бичилцсэн учраас, зөвхөн энэ тохиолдолд яаж хэрэглэсэн юм бэ гэдгийг асууж байна. Яаж хэрэглээд энэ нөхцөлийг хойшлуулшгүй гэж тодорхойлсон юм. Яг энэ залуусын хэдийг нь хорьчихоод байгаа юм, үүнийг хэл.

ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Б.Батзориг: Нийтэд мэдээлэх боломжтой хүрээнд гурван хүн хоригдсон гэж ирсэн. Ямар гурван хүн гэдгийг мэдэхгүй байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер

Монголын цагдаагаас асууснаас МАН-ын Енбд-ийн даргаас асуусан нь дээр шүү дээ Алтанхуяг минь Наадуул чинь дандаа МАН-ын даалгавраар ажилладаг улс шиг байгаа юм. Тэр сонгуулийн өмнө нэг даргынх нь булхайг дүрсжүүлээд авчихсанд л хамаг учир нь байгаа биз дээ. Өөр юу ч биш гэдэгт би 100% итгэж байна.

Зочин
Зочин

Их хурлын гишүүд цагдаагийн ажилд битгий оролцооч ээ улам дэвэргээд байна

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин

Энэ хулгайч яасан том юм пязда вэ хүн хариулахаар заганаад байхын чи хуулийг баталсан юм бол юугы нь асуудагий чи шүүхээр хулгайч нотлогдсон шүү чамайг Эбээд хэлнэ шүү

Холбоотой мэдээ

Back to top button