Улс төрийн мэдээ

Дав.Цогтбаатарын "мэргэн" санаа: Би гишүүн болоод гэмт хэрэг хийгээгүй

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар өөрийгөө хамгаалах хуулийн гаргалгаа бодож олжээ.

Товчхондоо, "Би гишүүн болоод гэмт хэрэг хийгээгүй" буюу, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хөнддөг бүхий л хуулийн заалт гишүүн хүний хийсэн гэмт хэрэгт хамаатай гэж үзээд байна.

Дав.Цогтбаатарыг УДШ-ээс гэм буруутайд тооцон, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноосон. Мэдээж энэ үедээ УИХ-ын гишүүн биш байсан. Харин шүүхийн шийдвэр гишүүн болсон хойно нь гарч таарсан. Энэ тохиолдолд гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэх үү, гишүүн болоод хойш хүн бас засарч болох уу? гэсэн сонирхолтой асуулт тавигдах болоод байна.

Хэрэв Дав.Цогтбаатарын асуудлыг авч хэлэлцэхгүй, бүрэн эрхийг нь хөндөхгүй өнгөрөөвөл Үндсэн хуулийн зөрчил болно гэдэг. Харин Үндсэн хуульд энэ талаар 29.3-т нь "...гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна" хэмээн зааж. Гишүүн гэмт хэрэг хийх, гишүүн биш байхдаа гэмт хэрэг хийж тэр нь гишүүн болсон хойно шийдвэрлэгдэх хоёрт ялгаа үүсэх үү?

Энд л Дав.Цогтбаатар тоглолт хийн тайлбарлаж байна. Тэрбээр "Би гишүүн болоод гэмт хэрэг хийгээгүй. ...Өмнө нь ч хийгээгүй... Би УДШ-ийн шийдвэртэй санал нэгдэхгүй байгаа. Дахин гомдол гаргана" гэж өчигдөр ярьжээ.

УИХ-ын хаврын чуулган нээсэн өдөр сэтгүүлчдээс аанай л зугтаж байсан Дав.Цогтбаатар өчигдөр баригдсан, баригдаад үг дуугарсан нь энэ. Шүүхийн шийдвэр албажаагүй байна, албажсан ч гартаа аваагүй байна гэдгээр шалтаглаж өдий хүрсэн ч одоо болохоор хүлээн зөвшөөрөхгүй гэх. Шүүх шийдсэн дор, гурван сарын өмнө хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж хөөцөлдөх боломж байсан уу, байсан.

Энэ хэрээр Дав.Цогтбаатарын бүрэн эрхийг хөндөхгүй гэж МАН-аас ч АН-аас ч тохирсон гэгдээд буй ортой бололтой.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 25, 2025 08:31

Энэ хүнийг эгнээндээ хамга�##�аад үлдээвэл дэлхийн пар�##�аментын түүхэнд нэгэн хар толбо болж Монгол төрийн хатиг гэгдэж үлдэнэ.

Зочин
Зочин
3 сар 25, 2025 13:38

Юу солиороод байнаа. Шүүхийн шийдвэрийг биeлүүлэх үүрэгтэй

bymbaa
bymbaa
3 сар 25, 2025 16:22

Dawaagiin tsogtbaatar gishvvniig УИХd ergvvlen datah ni zvitei gj bodoj bna erun bol УИХ,d ner dewshvvlehees umnu ene asuudal bsan bol shiidegdeh ёstoi bsan ene asuudal bol ymar negen ene hvnii esreg ungaah gesen zorilogtoi ywuulag bna gj vzej bgaa

Холбоотой мэдээ

Back to top button