Улс төрийн мэдээ

Н.Учрал стратегийн ордын хэлцлийг Х.Баттулгын Төгрөг нуурын ордоос эхлэх ёстой гэв

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн асуултад хариулахдаа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр холбогддог "Төгрөг нуур"-ын ордыг ярих цаг ирсэн. Адилхан л ярина" гэж хэлжээ.

Н.Учралын хувьд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Ингэхдээ "Энержи ресурс", МАК, "Ачих Ихт"-ийн асуудал эхэлж хөндөгдөх хүлээлттэй. Харни Н.Учрал түрүүлж, чуулганы хуралдаанд заавал Х.Баттулгыг цохсон нь анхаарал татав.

Төгрөг нуур нь хүрэн нүүрсний орд. Тус орд нь Төв аймгийн Баян сумын нутагт оршдог.

Төгрөг нуурын хүрэн нүүрсний нөөц нь урьдчилсан таамгаар 3 тэрбум тонн.

Төгрөгийн нуурын бүлэг ордыг 10 гаруй компани лиценз эзэмшдэг гэх бөгөөд үүнд "Голомт"-ын Д.Баясгалангийн компани ч хамаардаг аж. Харин Х.Баттулга тус ордоос эзэмшиж байсан лицензээ охиныхоо нэр дээр шилжүүлсэн гэх мэдээллийг "Эрэн сурвалжлагч" нэгдлээс гарган тавьж байжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эрдэс баялаг, уул уурхайн лицензыг цэгцэлж Олгодог журамдаа өөрчлөлт шинэчлэл хийх шаардлагатай Лицензгүй Төрийн эрх мэдэлтнүүд үлдээгүй юм бишүү аймаар Улсынхаа эрдэс баялгыг хувааж авах гэж л бүгд дээшээ зүтгэдэг бишүү түүнээс Улс ороныхоо төлөө гэсэн чинь сэтгэлтэн бхгүйм бишүү Улс орон минь хаашаа юу руу яваад бнаа хойч үе Улс ороноо гэх жааханч гэсэн сэтгэл гаргахгүй бол ядаж та бүхний үр хойч хаана ямар газарт оршин тогтнож амьдрахын бодох болжээ

Зочин
Зочин

Учрал гэх нөхөр сонгуулиар энержи ресурсээс 200 гаруй сая төгрөгийн хандив авсан байсан! Энержи ресурсээс Ухаа худгийн ордыг төрд авах тухай эхлээд хэлчихэж чадахгүй ац царайлаад Баттулгаас эхэлнэ гэж байх шив дээ? Ийм утсан хүүхэлдэйнүүд байгаа м даа!

Холбоотой мэдээ

Back to top button