Хяналт, бүтээмжийн менежер нэртэй улстөрийн шахаа "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т ч хийгджээ

Засгийн газар хэмнэлтийн горимынхоо эсрэг ажиллаж байна. Тодруулбал, хамтарсан Засгийн газар бүр тогтоол гаргаж гурван намынхнаа Хяналтын менежер, Бүтээмжийн менежер гэдэг статусаар хаа сайгүй томилж байна.
Энэхүү томилгоо дан ялангуяа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компаниуд болон бусад төрийн өмчит компаниудад хийгдэж буй юм. Тус компани үйлдвэрлэл явуулдаг төрийн өмчит найман компанид л хийж байгаа гэсэн тайлбар хэлж байгаа.
Жишээ нь,
- “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-нд Хяналт хариуцсан менежерээр ХҮН намын тодотголтой, 2024 оны УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт тус намаас нэр дэвшиж байсан Д.Баярбилэгийг суулгажээ. Мөн Бүтээмж хариуцсан менежерээр АН-ын тодотголтой Г.Одхүү томилогдсон байна.
- “Эрдэнэт” ТӨҮГ-т бүр дөрвийн дөрвөн менежер томилогдсон. УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшиж байсан АН-ын И.Мөнхжаргал нар очжээ.
- Өмнөх парламентын “анай” нараас УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг “Монголросцветмет” ТӨҮГ-ын Орлогч даргын статус бүхий Бүтээмж хариуцсан менежерээр томилогдоод байна. Харин хяналтын менежерт АН-аас томилгоо оржээ.
Менежерийн томилгоонууд энэ мэтчлэн ар араасаа үргэлжилнэ.
Улстөрийн хөшигний ар дахь мэдээллээр, 23 төрийн өмчит компанид 250-400 менежер шинээр томилогдож байгаа. Цалин нь 2000 ам.доллар буюу 5-7 сая төгрөг. Таван саяар бодоход л сард ХОЁР ТЭРБУМ, жилд 24 тэрбум төгрөг болж байна. Долоон саяар бодоход 34 орчим тэрбум төгрөг болно.
Энэ бол овоо өндөр дүн. Төсвөөс буюу татвар төлөгч бидний халааснаас урсана.
Төсвийн мөнгийг үргүй зарцуулж, хэрэгтэй хэрэггүй албан тушаал бий болгож, шахааны хүмүүсийг авч байгаа энэ тогтолцоогоо төр хэзээ зогсоох вэ. Төрийн байгууллагуудын хэмнэлтийн горим зөвхөн уриа лоозон төдий байсаар байх уу. Тэгээд ч Засгийн газрын 311 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 1106 захирамжийн дагуу байгууллагын үйл ажиллагааны дотоод үйл ажиллагааг хянах нэгж, ажилтан гэж угаас бий. Ийм байхад хяналтын менежер, бүтээмж хариуцсан менежер зэрэг давхардсан чиг үүрэгтэй местийг бий болгох нь хэний эрх ашиг вэ.
У.УЯН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ арай бишээ, хөөрхий бидний махийтлаа төлж байгаа татвараас ийм намын хоолны савнуудыг тэжээнэ гэхээр, үнэхээр манай нийгмийн тогтолцоо болхоо больжээ,
buh turiin umchit kompaniudiig shalgaad jagsaaltiig ni delgeech, hen ni heden suganii usee haashaa shahsaniig ni hartsgaay l daa
Заваарч байнаа
ТӨХК-н ажилчид тэнэг биш байхаа ямартайч таатай хүлээн авахгүй л болов уу хэрэв томилох шаардлагатай бол ажлаа мэддэг үйлдвэрийн ажилчдаас нь томилбол зүгээр баймаар намын шахаа шантаажчингууд ирээд өрөө ширээ сандал нэхэхээс өөр юу хийж шалих вэ ХАМТАРСАН БИШ ХАЛТУУРДАЖ БАЙНА АА
Хянаад бүтээмжийг сайжруулчих уу....!!! Солиороод зогсоогооч ээ Өнгөрсөн балласан бүтээмж муутай, ашиг тусгүй, өнө эртний эртнийхнээсээ салаачээ...Цагтаа хянаад. Бүтээмжийг дээшлүүлээд дээрдүүлчихгүй яасан юм!@!!@!!!!!!??????
МАН бүх намыг худалдаж авч байна. Монгол улсыг дампууруулах МЕГА хөтөлбөрөө эхлүүлжээ
ӨӨРСДИЙНХ НЬ ХӨРӨНГӨӨР ТУЙЛЖ БАЙХАД ӨНӨӨ ҮХЭРНҮҮД ЧИВ ЧИМЭЭГҮЙ
Болиочээ болиоч
Төрийн банкин дээр хүртэл хамгаалалтын албыг хариуцсан дэд захирлын орон тоог гаргаад АНын Батсайхан оччихсон ч байх шиг... онигоогоо болиоч ээ
УИХ. Тар.
Boliochee ene hulgaich nariig yanaa
Hohinee mongolchuud iim songolt hiisen oorsdoo buruutai