УЕП: Т.Бадамжунайгийн хэрэг шүүхээс буцаагдсан, тодорхой хэргүүдтэй нэгтгэнэ

Т.Бадамжунай бол 5ш ажиллагааны хүрээнд амжилттай ирсэн анхны "шувуу". Тэрбээр авлига албан тушаалын гэмт хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлсан бөгөөд Филиппин улсад АТМ-аас мөнгө авах гэж яваад баригдсан байдаг. Улмаар өнгөрөгч он буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Филиппин улсаас шүүрч ирж "сүрийг" үзүүлсэн ч хэрэг шийдэгдээгүй хоёр жилийн нүүрийг үзлээ.
Тус хэргийн явцын талаар УЕП Б.Жаргалсайхан "Т.Бадамжунайгийн хэргийг яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүхээс хэргийг буцааж мөрдөн шалгалт руу шилжүүлсэн. Одоогоор тодорхой хэргүүдтэй нэгтгэх ажиллагаа явагдаж байна" хэмээсэн юм.
Эргэн сануулахад, Т.Бадамжунай нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т “төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т “хахууль өгөх”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “мөнгө угаах” гэмт хэрэгт, Э.Жаргалсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “мөнгө угаах” гэмт хэрэгт, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогдсон байдаг.
5ш ажиллагаагаар шүүрч ирсний дараа Т.Бадамжунайг хойшлуулшгүйгээр цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байсан ч гурван сарын хугацаатайгаар цагдан хориод 2023 оны долоодугаар сарын 05-ны өдөр "Эрүүл мэндийн шалтгаан"-тай хэмээн Хорих 461 дүгээр ангиас суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хориглоод орхисон.
Үүний дараа Нийслэлийн прокурорын газраас 2023 оны есдүгээр сард /2023.09.18/ түүнийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Үүнээс хоёр сарын дараа буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Т.Бадамжунайд холбогдох шүүх хурал "Төрийн нууц" хэмээн хаалттай болсон.
Ингэхдээ шүүхээс “Хэргийг буруу тусгаарласан”, “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх”-ээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байдаг. Тодруулбал, Т.Бадамжунайд холбогдох хэрэгт шалгагдаж байсан УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын хэргийг тусгаарласан нь буруу гэж үзэж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.
Харин энэ оны дөрвөн сард Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарыг хамт шалгагдаж буйг өмгөөлөгч нар эсэргүүцэл бичсэн ч УДШ-ээс давж заалдах шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нэг үгээр хэлбэл хамт шалгагдах нь зөв хэмээх шийдвэрийг эцэслэж, мөрдөн байцаалтын шат руу буцаасан байдаг.
О.ОНОН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо л шүүхийг яаж шийдэхийг харж байя. Энэ хэрэгт /5 аас дээш жил/ хорих ял өгөхгүй бол тэгээд Монголд төрийн хулгайч, авилгач нартай тэмцээд ямарч нэмэргүй гэдэг нь тов тодорхой болно.
Монгол улсын шүүх захируулах гэж удаадаг том хулгайч нарын хэрэг шийдэгдэхгүй уддаг нь ийм учиртай
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten